Гадаад мэдээДЭЛХИЙ

НҮБ хүртэл олимпын жендерийн асуудалтай тамирчдаар маргав

Парисын зуны олимпод эмэгтэйчүүдийн боксын тэмцээнд жендерийн асуудалтай хоёр тамирчин байгаа билээ. Тэднийг тэмцээнд өрсөлдүүлэх нь зөв эсэх тал дээр цахим орчинд томоохон маргаан дэгдээд буй.

Тэгвэл энэ маргаан НҮБ-д хүрсэн байна. Олон улсын боксын холбоо Алжирын боксчин Имане Хелиф, Тайванийн боксчин Лин Ютин нарт бэлгийн хромосомын шинжилгээний улмаас 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгоогүй юм.

Лхагва гарагт /2024.08.07/ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд эмэгтэйчүүд, энх тайван болон аюулгүй байдлын асуудлаарх уулзалт болсон байна.

Тус уулзалтын үеэр ОХУ-аас НҮБ-д суугаа Элчин сайдын орлогч Дмитрий Полянский барууны орнууд олимпыг монополчилж, ЛГБТ үзлийг дэлхийн бусад оронд түрэмгий тулган эмэгтэйчүүдийн эрх, нэр хүндэд халдаж байна гэжээ.

Тэрбээр “Парист болж буй олимпын наадамд Олон улсын боксын холбооноос өмнө нь явуулсан дааврын шинжилгээнд унасан тамирчдын гарт олны өмнө эмэгтэй боксчид хүчирхийлэлд өртөж байна. Тэд бол Холбооны үзэж буйгаар болон эрүүл ухаанаар бодоход эрэгтэй хүмүүс. Үнэхээр жигшим явдал” хэмээсэн юм.

Үүний хариуд Алжирын ахлах дипломатч Тоуфик Коудри “Зоригт боксчин Имане Хелиф эмэгтэй хүн болж төрсөн. Тэрбээр эмэгтэй хүнээр өсөж торнин, эмэгтэй хүний хувьд спортоор хичээллэсэн” гэжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2024-08-08 10:42

БИТГИЙ ХУЦААД БАЙ МАЛНУУДАА ЭНЭ МУУХАЙ СЭЖГИЙН ГАРУУДЫГ ЭМЭГТЭЙ ГЭЖ БАЙГАА ЮМ УУ? МЭЭМ АЛГА ТЭГВЭЛ ӨМДИЙГ НЬ ШУВТЛААД АЛЫГ НЬ ХАРУУЛЧИХ ЗАВААРЦАН СЭЖГИЙН ЮМЫГ ХӨӨГӨӨЧЭЭ САРЫН ТЭМДЭГ ИРДЭГ ЮМ УУ?

Холбоотой мэдээ

Back to top button