Гадаад мэдээДЭЛХИЙ

Путин: Киевийн дэглэм дахин нэг томоохон өдөөн хатгалт явууллаа

ОХУ лхагва гарагт /2024.08.07/ мэдэгдэхдээ өмнөд хилийг нэвтэлж орж ирсэн Украины цэргүүдтэй ширүүн тулаан хийж байна хэмээжээ.

Курск мужийн амбан захирагч Алексей Смирнов хилийн бүсэд онц байдал тогтоосон гэж мэдэгдсэн байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Киевийн дэглэм дахин нэг томоохон өдөөн хатгалт явууллаа” гэсэн юм.

Оросын талаас мэдээлснээр өмнөд хил дээр байрладаг байгалийн хий зөөвөрлөдөг томоохон байгууламжийн ойролцоо Украин цэргүүд довтолсон байна.

ОХУ-ын Эрүүл мэндийн яам 31 энгийн иргэн бэртсэнээс зургаа нь хүүхэд байсан хэмээжээ. Смирнов мягмар гарагт /2024.08.06/ мэдээлэхдээ таван хүн амиа алдсан гэсэн юм.

Курск мужийн атомын цахилгаан станц болон доторх дөрвөн реакторын эргэн тойронд Оросын Үндэсний гвард хамгаалалт байрлуулж, аюулгүй байдлыг чангатгажээ.

Оросын талаас байлдааны талаар мэдээлэл өгч байхад Украин таг чимээгүй болох шинэ тактик баримталж байгаа бололтой.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский лхагва гарагт хийсэн шөнө бүрийн мэдэгдэлдээ хил дээрх дайралтын талаар огт ам нээлгүй, зөвхөн ОХУ-ын хүчинд дарамт үзүүлж байгаа гэсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-08-08 12:53

орос ялагдаж байгаа юм байна

Зочин
Зочин
2024-08-08 15:44

Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй л гэлцдэг

Зочин
Зочин
2024-08-08 16:35

Орсууд ухраад нутаг руугаа оччихсон юм уу

Зочин
Зочин
2024-08-08 17:10

Оросуудаа наад украйнаа цөмийн зэвсгээрээ бут ниргээчээ. Та нарт өөр арга зам үлдээгүй. Ногоон нүдэн зеленскийг яг садам хусейн шиг болгоо.

Иргэн
Иргэн
2024-08-09 07:53

Украины жүжигчин дайныг бүр өдөөгчид юмаа.

Холбоотой мэдээ

Back to top button