Гадаад мэдээДЭЛХИЙ

Судалгаа: Олон сая хүн опиойд өвчин намдаагчид донтох эрсдэлтэй

Олон улсад явуулсан шинэ судалгаагаар опиойд агууламжтай өвчин намдаагч эмд сая сая хүн донтсон эсвэл хамааралтай болох эрсдэлтэй гэдгийг харуулжээ.

Лхагва гарагт /2024.08.07/ Их Британийн Донтолтыг судлах нийгэмлэгт нийтлэгдсэн тус судалгаа кодеин, трамадол, оксикодон, морфин зэрэг опиойд орцтой өвчин намдаах эм хэрэглэж буй гурван хүн тутмын нэгээс нь хамаарал үүссэн гэх шинж тэмдэг илэрснийг тогтоосон байна.

Харин хэрэглэгчдийн арван хүн тутмын нэгээс нь бүрэн хамааралтай болсон шинж тэмдэг илэрчээ.

Бристолын их сургуулийн эрдэмтэд явуулсан тус судалгаа мөн найман хүн тутмын нэг нь жортой хэрэглэж буй опиойд өвчин намдаагчаа буруугаар хэрэглэх эрсдэлтэй гэдгийг тогтоосон байна.

Эрдэмтэд олон улсын 148 гаруй судалгааны тоо баримтыг ашиглан судалгаагаа хийсэн юм. Тоо баримтад гурав болон түүнээс дээш хугацаанд хорт хавдрын бус өвдөлтөөр өвдөж байсан 4.3 сая гаруй 12-оос дээш насны өвчтөнүүдийн дата байжээ.

Тэдгээр өвчтөнүүд эмчийн жороор өвчин намдаагч ууж байсан юм. Судалгааг ахалж бичсэн Бристолын их сургуулийн Кайла Томас “Опиойд өвчин намдаагч эм урт хугацааны өвдөлтийг намдаах үр нөлөө бага” хэмээв.

Томас нэмж “Бидний илрүүлсэн үр дүн опиойдын зохисгүй хэрэглээ нь эмийг урт хугацаанд хэрэглэж буй хүмүүс дунд бодож байгаагаас илүү тохиолддог гэдгийг харууллаа” гэжээ.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button