BLACKPINK дебютээ хийсний найман жилийн ой тохиож байна
Өмнөд Солонгосын алдарт охидын хамтлаг BLACKPINK дебютээ хийсний найман жилийн ой өнөөдөр /2024.08.08/ тохиож байна.
Лиза, Женни, Жисү, Рөүз дөрөв 2016 оны зун “YG Entertainment” агентлагийн дор дебютээ хийжээ.
Тэдний дебютийн цомог “SQUARE ONE” нь цацагдсан даруйдаа хит болсон юм. Тус цомгийн “Boombayah”, “Whistle” дуунууд “Billboard”-ийн “World Digital Songs” чартыг нэг болон хоёрдугаар жагссан байна.
BLACKPINK тус чартыг дебютийн дуугаараа тэргүүлсэн анхны охидын хамтлаг болсон юм.
Ойн баяраа тохиолдуулан тус хамтлаг долоодугаар сарын 31-нд “BLACKPINK WORLD TOUR [BORN PINK]” киног театруудад гаргасан. Тус кино нь өнгөрсөн жил Сөүл хотноо болсон “BORN PINK” хамтлагийн сүүлийн тогтолтын тухай юм.
“BORN PINK” аялан тоглолтоороо BLACKPINK хамтлаг 34 улсаар аялж, 1.8 сая шүтэн бишрэгчийнхээ өмнө 66 удаа тоглосон байна. Үүгээрээ тус хамтлаг хамгийн олон үзэгчтэй аялан тоглолт хийсэн охидын К-поп хамтлаг болжээ.
Эх сурвалж: Korea Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.