Гадаад мэдээДЭЛХИЙ

Аваргын барилдааны жиндээ хүрээгүй Фогат зодог тайллаа

Энэтхэгийн бөх Винеш Фогат өнөө орой /2024.08.08/ АНУ-ын тамирчин Сара Хилдебрандтай 50 кг-ын жинд алтан медалийн төлөө барилдах байсан юм.

Гэвч тэрбээр лхагва гарагийн өглөө /2024.08.07/ жиндээ орж чадаагүйн улмаас тэмцээнээс хасагдсан байна.

Фогат бүхэл шөнөжин дасгал хийж, үсээ хүртэл тайрсан ч гэсэн жин нь 100 хан граммаар илүү байсан тул аврагын төлөө барилдах боломжгүй болсон юм.

Тэгвэл тэрбээр өнөө өглөө зодог тайлж буйгаа өөрийн сошиал хуудас дээрээ мэдэгдсэн байна.

Фогат Х буюу хуучнаар Твиттер дээр “Чөлөөт бөхийн спорт намайг яллаа. Би ялагдсан. Та бүхний хүсэл болон миний мөрөөдөл бяцрав. Одоо надад тэнхэл үлдсэнгүй. Баяртай бөхийн спорт минь. Би та бүхэнд үүрд талархаж явах болно. Намайг уучлаарай” гэж бичжээ.

Түүнтэй өрсөлдөх байсан АНУ-ын бөх Сара Хилдебрандт оронд нь Кубын Юснейлис Гузман Лопезыг учраа таарч, ялж алтан медалийг авсан юм.

Тэрбээр Олон улсын спортын арбитрын шүүхэд хандаж Лопезтай хамт мөнгөн медаль авах хүсэлт гаргажээ.

Эх сурвалж: Hindustan Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button