Гадаад мэдээДЭЛХИЙ

ДЭМБ: Ковидын халдвар нэмэгдэж байна, Парист ч ялгаагүй

ДЭМБ-ын мягмар гарагт /2024.08.06/ мэдэгдэл хийхдээ дэлхий даяар Ковид-19-ийн халдвар нэмэгдэж байна гэх анхааруулга гаргасан юм.

Тус байгууллага мэдэгдэлдээ халдвар Парист ч гэсэн нэмэгдэж, одоогийн байдлаар 40 гаруй тамирчин коронавирусийн халдвар аваад байна хэмээжээ.

ДЭМБ-ын халдварт өвчний эпидемиологич Мария Ван Керхове “Сүүлийн саруудад улирлаас хамааралгүйгээр олон оронд Ковид-19-ийн халдвар нэмэгдлээ. Ковид одоо ч тархаж, дэлхийн улс орнуудаар эргэлдэж байна” гэсэн юм.

Тэрбээр “84 орон багтсан хяналтын системийн мэдээллээс харахад Ковид-19-ийг үүсгэдэг SARS-CoV-2 вирусийн тест эерэг гарах хувь сүүлийн хэдэн долоо хоногийн турш нэмэгдэж байна” хэмээсэн байна.

Долоодугаар сарын 21 хүртэлх нэг сарын дотор дэлхий даяар коронавирусийн 155 мянга орчим тохиолдол бүртгэгджээ.

Ийм учраас ДЭМБ засгийн газруудад вакцинжуулалтын аяныг идэвхжүүлж, өндөр эсрдэлтэй бүлгийн хүмүүсийг 12 сардаа дор хаяж нэг удаа дархлаажуулж байхыг уриалсан байна.

Эх сурвалж: Kyodo News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-08-08 17:04

ДЭМБ сүржигнэх хэрэггүйдээ. Наад ковид чинь хамрын ханиад л болчтхсон биздээ. Одоо ковид ярьж хүмүүсийн сэтгэл санааг үймүүлэх хэрэггүй.

Зочин
Зочин
2024-08-09 02:58

За �######�аа

Зочин
Зочин
2024-08-09 09:57

Мед�##�ын оронд ковид авна гэж.

Холбоотой мэдээ

Back to top button