Гадаад мэдээДЭЛХИЙ

Монголд айлчлах Японы Ерөнхий сайд Кишида Фүмио гэж хэн бэ

Японы Ерөнхий сайд Кишида Фүмио ням гарагт /2024.08.11/ манай улсад төрийн айлчлал хийнэ. Түүний талаар мэдээлэл хүргэе.

Кишида Фүмио нь 1957 оны долоодугаар сарын 29-нд Токио хотод улс төрийн гэр бүлд мэндэлсэн байна. Түүний аав Кишида Фүмитакэ нь Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрлэлийн яамны алба хаагч байсан юм.

Тэрбээр Кайсэй Академи ахлах сургуулийг төгсөж, Васэда их сургуулийг хууль зүйн чиглэлээр 1982 онд дүүргэсэн байна.

1982 онд Японы Урт хугацааны зээлийн банканд ажилд орсон.

1987 онд Японы Төлөөлөгчдийн танхимын гишүүний туслах.

1993 онд Японы Төлөөлөгчдийн танхимд анх сонгогдсон.

1999-2000 онд Барилгын дэд сайд.

2001 онд Боловсрол, Соёл, Спорт, Шинжлэх ухаан болон технологийн яамны ахлах дэд сайд.

2005 онд Төлөөлөгчдийн танхимын Эрүүл мэнд, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын хорооны дарга.

2007 онд Тусгай үүрэг гүйцэтгэгч сайд.

2008 онд Хэрэглэгчийн асуудал хариуцсан сайд, Сансрын бодлогын сайд.

2011 онд  Ардын Их Хурлын асуудал хариуцсан дарга.

2012-2017 онд Гадаад хэргийн сайд.

2017 оны 7 сард Батлан хамгаалахын сайд.

2017 оны 8 сард Ардчилсан намын дарга.

2021 оны 10 сард Японы 100 дахь Ерөнхий сайд.

2021 оны 11 сар  Японы 101 дэх Ерөнхий сайдаар сонгогдож ажиллаж байгаа юм.

Эх сурвалж: Britannica, kantei.co.jp

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button