ЭРҮҮЛ МЭНД

Шамбарамыг долгионы аргаар түлэх эмчилгээг Монголд нэвтрүүлнэ

Улсын I төв эмнэлэг, Монгол-Японы сургалтын эмнэлэг, “Korea Pharma” ХХК-ийн хамтарсан өндөр давтамжит радио долгионоор шамбарам түлэх эмчилгээний эмнэлзүйн судалгааны “Pro-Gen” төслийн нээлт өнөөдөр /2024.08.08/ боллоо.

“Pro-Gen” төсөл нь Улсын нэгдүгээр төв эмнэлэг болон АШУҮИС-ийн Монгол-Японы сургалтын эмнэлэг дээр хоёр жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд төслийг “Korea Pharma” ХХК-ийн зүгээс санхүүжүүлж байгаа юм.

Өндөр давтамжит радио долгионоор шамбарам түлэх эмчилгээний арга нь дэлхий дахинд хамгийн дэвшилтэт сүүлийн үеийн эмчилгээний аргын нэг бөгөөд одоогоор АНУ, Европын орнуудад хийгдэж байна. Энэхүү төслийн онцлог нь Азид анх удаа, тэр дундаа манай улсад тус эмчилгээний аргыг анхлан нэвтрүүлж, нутагшуулж байгаа юм.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button