Аж үйлдвэрлэлийн хувьсгалын дараах хоёр дахь хамгийн халуун долоодугаар сар өнгөрчээ
Хүмүүс агаарын температурыг бүртгэж эхэлснээс хойших хамгийн халуун зургаадугаар сар энэ жил тохиосон. Үүнээс гадна 2023 оны зургаадугаар сараас хойш сар бүр түүхэн бүртгэл дэх хамгийн халуун сар болж байсан юм.
Энэ нь Эль Нино цаг уурын үзэгдэл болон хүний нөлөөтэй уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой байсан билээ.
Тэгвэл долоодугаар сар аж үйлдвэрлэлийн хувьсгалын дараах хоёр дахь хамгийн халуун долоодугаар сар байсан гэж Европын холбооны уур амьсгалын өөрчлөлтийн Коперник төв мэдэгдсэн байна.
Тус төв пүрэв гарагт /2024.08.08/ мэдэгдэл хийхдээ долоодугаар сар аж үйлдвэрлэлийн хувьсгалын өмнөх үетэй харьцуулахад дунджаар 1.48 градус цельсээр халуун байсан юм.
Харин өнгөрсөн 12 сар аж үйлдвэрлэлийн өмнөх үеэс дунджаар 1.64 градус цельсээр дулаан байжээ.
Коперникийн төвийн цаг уур судлаач Жулиен Николас “Эль Нино дууссан ч гэсэн дэлхийн температур ийм хэмжээгээр нэмэгдэж байгаа нь өнгөрсөн жилтэй маш төстэй байна. Рекорд эвдсэн халалт хараахан дуусаагүй” хэмээсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жил дара�##�ан х�##�уун нэмэгдэнэ. Монголчууд минь зуныхаа ус шавартайгаа эвлэрч амьдар. Хоёр хөрш чинь хамаг үүлийг нь задлаад, хамаг хур тунадсыг нь задлаад хаячихв�##� гүрвэл болох тавилан хүлээж байна даа