Гадаад мэдээДЭЛХИЙ

Сарны цаад талаас авчирсан хамгийн анхны сорьцоос усны молекул илэрчээ

БНХАУ-ын сансрын алба тавдугаар сард Чанъэ-6 хөлгөө сар луу хөөргөсөн. Чанъэ-6 зургаадугаар сарын эхэнд сарны цаад талд газардсан анхны хөлөг болсон юм.

Тус хөлөг саран дээрээс дээж амжилттай цуглуулж, зургаадугаар сарын 25-нд дэлхий дээр газардсанаар БНХАУ сарны цаад талаас дээж авчирсан анхны улс болсон билээ.

Хятад эрдэмтэд дээжийг судлах үедээ нэгэн гайхалтай зүйл илрүүлсэн нь усны молекул байв. Тэдний судалсан сорьцны 41 хувь нь ус байсан юм. Мөн аммиакийн бага зэрэг агууламж байсан нь усны молекулыг сарны эрс тэрс нөхцөл байдал дээр тогтвортой хадгалахад тусалсан гэж эрдэмтэд үзжээ.

Өмнө нь НАСА болон Энэтхэгийн сансрын хөлгүүд сарны гадарга дээр ус байгааг илтгэсэн баримт илрүүлж байсан.

Харин энэ удаагийн нээлт нь биет сорьцоос усны молекул анхны удаа илрүүлсэн гэдгээрээ өөр хэмээн эрдэмтэд үзэж байна. Мөн хамгийн гол нь эрдэмтэд ус байх боломжгүй гэж боддог байсан сарны цаад талаас олдсон нь чухал нээлт.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button