Гадаад мэдээДЭЛХИЙ

Японы ерөнхий сайд газар хөдлөлтийн эрсдэлийн улмаас Монголд айлчлахаа цуцалж магадгүй

Японы Ерөнхий сайд Кишида Фүмио өнөөдөр Төв Азийн орнууд дахь айлчлалаа эхлүүлэх юм.

Тэрбээр Казахстан, Узбекистан болон Монголд айлчлахаар төлөвлөж байсан боловч Японы цаг уурын алба хүчтэй газар хөдлөлт болж магадгүй гэх анхааруулга гаргасны дараа айлчлалаа цуцлах талаар авч үзэх болжээ.

Пүрэв гарагт /2024.08.08/ Японд 7.1 магнитуд хүчтэй газар хөдөлсөн юм. 16:43 минутын орчим тус газар хөдлөлт баруун өмнөд бүсэд оршдог Мияазаки мужид, газрын гадаргаас 30 км-ын гүнд болсон.

Цаг уурын алба анхны удаа томоохон хэмжээний газар хөдлөлт болж магадгүйг анхааруулсан байна. Тодруулбал Японы баруун өмнөд бүсээс төв хэсэг рүү үргэлжилдэг Нанкай хөндийн дагуу хүчтэй газар хөдлөлт болох магадлал харьцангуй өндөр байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
mongol
mongol
2024-08-09 13:16

Цаг уурын �##�ба анхны удаа томоохон хэмжээний газар хөдлөлт болж магадгүйг анхааруулсан байна. Ene yu gesne ug ve

Холбоотой мэдээ

Back to top button