ЭРҮҮЛ МЭНД

Монголд шархны сургалтын төв байгуулна

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн дэргэд Шархны сургалтын төвийг байгуулна.

Тодруулбал, ГССҮТ-ийн удирдлага, БНХАУ-ын “Мебо” групптэй хамтрах юм. Талууд эхний уулзалтаар төв болон салбар эмнэлгийн үйл ажиллагааг танилцуулж, гэмтэл согог болон түлэнхийн нөхөн сэргээх эмчилгээний дэвшилтэт арга туршлага, санал сэтгэгдлээ солилцжээ.

Түүнчлэн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалтыг БНХАУ-д хийх, мөн эрдэм шинжилгээ судалгаа, шархны сургалтын “International Training Center” төвийг ГССҮТ-ийн салбар эмнэлэгт байгуулах, сургагч багш бэлтгэх ажлын талаар ярилцаж тохирсон байна.

Энэ хүрээнд ирэх аравдугаар сард эхний ээлжийн 10 эмчийг БНХАУ-д сургалтанд явуулахаар болжээ. Тус сургалтын төвийг байгуулснаар Монгол Улсын хэмжээнд гэмтэл согог, мэс засал болон шархны эмчилгээ, тусламж үйлчилгээ үзүүлдэг бүх эмч, боолтын сувилагчдыг сургах, түүнчлэн гадаад улс орнуудаас эмч нар ирж суралцах, сургалт явуулах бүрэн боломжтой гэж ГССҮТ-өөс мэдээллээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button