Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ-ын эвдэрсэн пуужин мянга гаруй хиймэл дагуулыг эрсдэлд орууллаа

Сансарт задарсан Хятад пуужин 700 гаруй хэлтэрхий үүсгэсэн тул дэлхийн тойрог зам дахь мянга гаруй хиймэл дагуул, бусад объектыг мөргөлдөх эрсдэлд оруулсан байна.

Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын төрийн өмчит Shanghai Spacecom Satellite Technology (SSST) компани 18 ширхэг интернэт сүлжээ цацах хиймэл дагуул хөөргөжээ.

Тэдгээр хиймэл дагуулуудыг тойрог замд оруулсан пуужин ачаагаа салгасныхаа дараа удалгүй дэлбэрсэн юм. Одоогийн байдлаар пуужин ямар нэгэн объекттой мөргөлдсөний улмаас эсвэл дотоод дэлбэрэлтээс болж задарсан эсэх нь тодорхойгүй байна.

Сансар дахь хог хаягдлуудыг бүртгэдэг Америк фирмүүд дунджаар 700 гаруй хэлтэрхий илрүүлээд байгаа юм.

Харин “LeoLabs” нэртэй компани хэлтэрхийн тоо 900 давж магадгүй гэж мэдээлсэн байна. Харин “Slingshot Aerospace” компанийн стратеги хариуцсан дэд ерөнхийлөгч Одри Шаффер 1,100 гаруй хиймэл дагуул болон бусад объект мөргөлдөх эрсдэлд орсон гэжээ.

Өмнө нь 2022 онд БНХАУ-ын Long March 6A пуужин сансарт эвдэрсний улмаас олон зуун хэлтэрхий үүссэн юм. Тус явдлыг барууны орнууд шүүмжилж, Бээжин ашигласан пуужингаа хэрхэн устгахаа хянах ёстой гэсэн байдаг.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 12, 2024 15:15

Инээдтэй хужаа нар сансар эзэмших нь хаа ч юм..

Иргэн
Иргэн
8 сар 12, 2024 15:52

Хятадууд чанартай юм хийж чадахгүй л бн!!!

Зочин
Зочин
8 сар 13, 2024 00:42
Reply to  Иргэн

С

Last edited 11 Сар Өмнө by Зочин

Холбоотой мэдээ

Back to top button