Гадаад мэдээДЭЛХИЙ

Турк долоо хоног гаруй Инстаграмыг хориглосныхоо дараа хандах эрхийг нээжээ

Турк улс долоо гаруй хоногийн хугацаанд Инстаграм руу хандах эрхийг хаасныхаа дараа бямба гарагт /2024.08.10/ нээсэн байна.

Тус улсын Мэдээлэл, харилцаа холбооны газар наймдугаар сарын 2-нд тодорхой шалтгаан өгөлгүйгээр Инстаграм руу хандах эрхийг хаасан юм. Засгийн газрын албан тушаалтнууд дараа нь мэдэгдэл хийхдээ тус платформ Туркийн хуулийг дагаж мөрдөөгүй хэмээжээ.

Тэгвэл Туркийн зам тээвэр, дэд бүтцийн сайд Абдулкадир Уралоглу “Инстаграмын албаны хүмүүстэй хэлэлцсэний дараа бидний хүсэлтийг биелүүлнэ гэж мэдэгдсэн. Ялангуяа гэмт хэргийн шинжтэй асуудал дээр” хэмээн хандах эрх нээсэн өдөр Х платформ дээр бичсэн байна.

Уралоглу нэмж хэлэхдээ террорист байгууллагуудын эзэмшдэг бүх профайлуудыг устгаж, PKK, PYD, FETO гэх мэт байгууллагуудыг сурталчилсан бүх контентыг устгана гэжээ.

PKK буюу Курдистаны ажилчдын нам Туркийн зүүн өмнөд хэсэгт автономит бүс байгуулахын тулд олон арван жилийн турш бослого гаргаж буй бүлэглэл. PYD нь Сири дахь Курдын улс төрийн байгууллага юм. FETO бол Фетхуллах Гюлений ахалдаг хөдөлгөөн бөгөөд 2016 онд төрийн эргэлт хийх оролдлого гаргаад бүтэлгүйтсэн гэгддэг.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button