Гадаад мэдээДЭЛХИЙ

БНСУ-д ковидийн тохиолдол нэмэгдсэн тул вакцинжуулалтыг дахин эхлүүлнэ

Өмнөд Солонгост ковид-19-ийн халдварын тохиолдол нэмэгдэж байгаа тул засгийн газар нь вакцинжуулалтыг үргэлжлүүлэх болсон байна.

Ням гарагт /2024.08.11/ тус улсын эрүүл мэндийн албан тушаалтнууд мэдээлснээр сүүлийн хэдэн долоо хоногт коронавирусийн шинэ хувилбар болох KP.3-ын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн тоо эрс нэмэгджээ.

БНСУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх агентлагаас (KDCA) гаргасан мэдээллээр бол ковидийн улмаас эмнэлэгт хэвтэж буй хүмүүсийн тоо долоодугаар сарын хоёр дахь долоо хоногт 148 байсан бол наймдугаар сарын эхний долоо хоногт 861 болсон байна.

Одоогийн байдлаар нийт ковидийн тохиолдлын тоо тодорхойгүй байгаа юм. Гэхдээ энэ сарын эхний долоо хоногт амьсгалын замын эмгэг төрүүлэгчдийн 39.2 хувийг коронавирус эзэлжээ.

Долоодугаар сарын хоёрдугаар долоо хоногт энэ тоо 13.6 хувь байсан юм. Ийм учир тус улс аравдугаар сард KP.3 төрөлд зориулж бүтээсэн вакцинаар дархлаажуулалт хийх болсон аж.

“KDCA” амьсгалын замын халдвар нэмэгддэг өвлөөс өмнө иргэдийг ковид болон томуугийн вакцин хийлгэхийг уриалжээ.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-08-12 15:47

Наад ковид чинь одоо өвчин биш. Ёстой нөгөө хамрын ханиад л байх. Бүү шүржигнэ солонгосчууд аа! Монголоос тарган хонины өөх сүүл захи�##�ж идэцгээ. Наад х�##�уун ногоотой гоймон гэх хороо больцгоо.

Зочин
Зочин
2024-08-13 01:02

Ямар ч тохиолдолд вакцин хийлгэж болохгүй шүү!!!

Холбоотой мэдээ

Back to top button