Гадаад мэдээДЭЛХИЙ

БНСУ: Олимпын тамирчны шүүмжлэлийн дараа Бадминтоны холбоог шалгаж эхэлнэ

Парисын олимпын алтан медальт Өмнөд Солонгосын бадминтоны тамирчин Ан Сэ Ён Солонгосын Бадминтоны холбоог (BKA) шүүмжилсний дараа тус улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яам “BKA”-г шалгах болжээ.

Наймдугаар сарын 5-нд Ан Сэ Ён эмэгтэйчүүдийн ганцаарчилсан бадминтоны төрөлд алт авсныхаа дараа холбоог шүүмжилсэн юм. Тэрбээр алт авсныхаа дараа үгээ хэлбэл хүмүүст илүү хүрнэ гэж бодсон тул аварга болтлоо хүлээсэн гэсэн байна.

Ан Сэ Ён “Миний өвдөгний бэртэл хурдан эдгэхээр жижиг хэмжээний гэмтэл биш байхад Солонгосын Бадминтоны холбоо хөнгөн хүлээж авсанд би урам хугарсан. Энэ мөчөөс хойш шигшээ багтаа үргэлжлүүлэн тоглоход хэцүү байх болов уу гэж бодож байна” гэжээ.

Мөн тэрбээр холбоо болон тамирчдын хоорондох шатлан захирах ёс болон тамирчдыг ивээн тэтгэгчтэй болоход хүндрэл учруулдаг бүтцийн талаар ярьсан юм.

Ийм учраас БНСУ-ын спортын яам 10 гаруй яамны албан тушаалтан болон Солонгосын спортын ёс зүйн төвийн мөрдөн байцаагч нараас бүрдсэн багаар Бадминтоны холбоог шалгуулах болжээ. Тэд шалгалтынхаа үр дүнг есдүгээр сард танилцуулна.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-08-13 10:02

Тэгсэн манай улсад сэтгэл зүйч хоол зүйч авч яваагүй т�##�аар тамирчин нь ярилцлага өгч байхад ХӨӨЁ!! гээд л дууг нь хорьж байна шд. Одоо тэгээд ямар ч авсан арга хэмжээ байхгүй ингээд л мартагдана даа. Өрөвдөлтэй юм аа

Зүгээр өөр өөрснийгөө л хичээчих.Дандаа та нарын с
Зүгээр өөр өөрснийгөө л хичээчих.Дандаа та нарын с
2024-08-13 17:47
Reply to  Зочин

Айлын хүүхдүүд ийм айхаар даа.

зочин
зочин
2024-08-13 10:40

МҮОХ Баттүшиг �######�аачээ, БТСУХ Гэрэл гэж новш �######�аачээ

Холбоотой мэдээ

Back to top button