Мьянмарт дроны халдлагын улмаас 200 хүн амь үрэгджээ
Өнгөрсөн долоо хоногт Мьянмараас дүрвэхийг оролдож байсан рохинжа үндэсний хүмүүс дроны халдлагад өртөж 200 гаруй хүн амь үрэгдсэн байна.
Тэд Мьянмарын Ракхайн мужид өрнөөд буй хүчирхийллээс зугтаж, Наф голыг гатлан Бангладеш рүү дүрвэх гэж яваад халдлагад өртжээ.
Халдлагаас амьд үлдсэн хүмүүстэй уулзсан Чөлөөт Рохинжа эвслийн үүсгэн байгуулагч Ней Сан Лвин хэлснээр хохирогчид Маунг Ни, Миома Дан зэрэг тосгоноос зугтаж хил давах гэж оролдсон байна
Ней Сан Лвин “Тэдний хэлснээр дронууд дор хаяж гучаас дөчин бөмбөг хаясан байна. 200 гаруй хүн амь үрэгдэж, 300 орчим хүн бэртсэн гэж тэд хэллээ. Амь үрэгдэгсдийг цогцсыг цуглуулах хүн байхгүй. Хүн болгон л амь насаа аврах гэж зугтсан аж. Тэдний зарим нь Бангладешд хүрсэн” гэжээ.
Мьянмарыг удирдаж буй зэвсэгт хүчинтэй байлдаж буй бүлгүүдийн нэг болох Араканы арми сүүлийн саруудад Ракхайн мужийн томоохон хэсгийг хяналтдаа авсан юм.
Зэвсэгт хүчин болон Араканы арми өнгөрсөн долоо хоногт болсон тус халдлагад бие биеэ буруутгажээ. Харин идэвхтнүүд Араканы арми тус халдлагад буруутай гэж үзэж байна.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Buddiin shashin ix delgersen uls muhuj bn doo. Mongolch yalgaagui
яана даа, зугтаж ядарч яваа, гэмгүй ядарсан хүмүүсийг бөмбөгдөөд. хүн мөн үү энэ мянмарууд- дайн нээрээ бөөн ярг�##��##� юмдаа.