Хориг тавьсан ч ОХУ-д олон тэрбум ам.доллар, евро орж ирсээр байна
2022 оны гуравдугаар сард, Украины дайн эхэлсний дараа АНУ болон Европын Холбоо мөнгөн тэмдэгтүүдээ ОХУ-руу экспортлохыг хориглосон.
Гэвч тэр цагаас хойш 2.3 тэрбум ам.доллар болон евро бүхий мөнгөн дэвсгэртийг ОХУ-д хүргэгдсэн гэдгийг “Reuters” агентлаг гаалийн мэдээллээс олж тогтоосон байна.
Энэ тоо баримт нь ОХУ үнэт цаасанд тавьсан хоригийг тойрч чадсан болохыг харууллаа. Москва ам.доллар гэх мэт эрсдэл багатай валютын хамаарлаа бууруулахыг хичээж байгаа хэдий ч эдгээр мөнгөн тэмдэгт нь ОХУ-ын худалдаа болон аялал жуулчлалд шаардлагатай хэвээр байгаа бололтой.
Гаалийн мэдээллээс харвал Орос руу мөнгө АНЭУ болон Турк зэрэг орнуудаас орж иржээ. Эдгээр улс орнууд ОХУ-тай худалдааны хязгаарлалт тавиагүй. Нийт мөнгөн дүнгийн талаас илүү хувь нь ямар орноос ирсэн нь тодорхойгүй байгаа юм.
2022 онд АНУ-ын засгийн газар ОХУ-д хоригийг тойрон гарахад нь тусалсан санхүүгийн байгууллагуудад тохиолдолд хариу арга хэмжээ авна гэж мэдэгдсэн. Үүний дагуу тус улс 2023 болон 2024 онд гуравдагч орнуудын компаниудад хориг тавьсан байдаг.
Дайн эхэлснээс хойш Хятад юань ам.долларын орлон, ОХУ дахь хамгийн их арилждаг гадаад валют болсон ч төлбөр тооцооны томоохон асуудлууд үргэлжилсээр байна.
ОХУ-д үйл ажиллагаа явуулдаг “Astra Asset Management" компанийн дарга Дмитрий Полевой оросууд гадаадад аялах, бага хэмжээний импорт болон дотоодын хадгаламждаа гадаад валютыг бэлэн мөнгө хэлбэрээр ашиглах сонирхолтой байна гэжээ.
Тэрбээр "Хувь хүмүүсийн хувьд ам.доллар нь найдвартай валют хэвээр байна" гэж нэмж хэлсэн байна.
“Reuters” агентлагийн олж авсан гаалийн бүртгэл нь 2022 оны гуравдугаар сараас 2023 оны арванхоёрдугаар сар хүртэлх хугацааг хамарчээ. Энэ хооронд орж ирсэн валют $2.3 тэрбум бүхий ам.доллар болон евро байсан бол гарч явсан валют $98 сая бүхий мөнгөн дэвсгэрт байсан юм.
Баримт бичгүүдэд дайн эхлэхийн өмнөхөн ОХУ-руу орж ирж буй бэлэн мөнгөний урсгал эрс нэмэгдсэнийг харуулсан байна. 2021 оны арваннэгдүгээр сараас 2022 оны хоёрдугаар сар хүртэл 18.9 тэрбум ам.доллар болон евро бүхий мөнгөн дэвсгэрт ОХУ-д орж ирсэн аж.
Харьцуулахад үүнээс өмнөх дөрвөн сарын хугацаанд ердөө 17 сая ам.доллар бүхий гадаад валют орж ирсэн байна.
АНУ-д үйл ажиллагаа явуулдаг “Buchanan Ingersoll & Rooney” хуулийн фирмийн Олон Улсын Худалдаа ба Үндэсний Аюулгүй Байдлын Практикийн Бүлгийн удирдагч Даниел Пикард дайнаас өмнө орж ирж буй валютын урсгал их хэмжээгээр нэмэгдсэн нь зарим оросууд хоригт бэлтгэж байсныг харуулж байна гэжээ.
"АНУ болон түүний холбоотнууд эдийн засгийн хоригийг хамгийн ихээр нэмэгдүүлэхэд хамтын үйл ажиллагаа чухал гэдгийг ойлгосон. Харин ОХУ эдгээр хоригийг тойрч гарах, зөөлрүүлэх арга замд суралцаж байна" гэж тэрбээр нэмж хэлсэн юм.
Мөн Пикард энэ дүн бодит мөнгөн гүйлгээтэй харьцуулахад бага хэмжээ гэдэг нь тодорхой хэмээжээ.
$2.3 тэрбум бүхий ам.доллар болон еврогийн дөрөвний нэг гаруйг нь Орос банкнууд оруулж ирсэн байна. Банкнуудын оруулж ирсэн валютын дийлэнх нь үнэт металлын төлбөр байсан юм.
Хэд хэдэн Орос банк 2022 оны хоёрдугаар сараас 2023 оны арванхоёрдугаар сарын хооронд 580 сая ам.доллар хүлээн авчээ. Үүнтэй зэрэгцэн тэд тус мөнгөн дүнтэй тэнцэхүйц үнэт металл экспортолсон байна.
Тухайлбал ОХУ-ын “Vitabank” Туркийн “Demas Kuyumculuk” нэртэй алт арилжааны фирмээс 64.8 сая ам.доллар хүлээн авчээ. Тухайн хугацаанд “Vitabank” тус фирм рүү 59.5 сая ам.долларын алт болон мөнгө экспортолжээ.
“Demas Kuyumculuk”-ийн үйл ажиллагааны талаар мэдээлэлтэй хүн барууны орнууд хориг тавихаас өмнө хийсэн байсан гэрээний дагуу худалдан авалтыг хийсэн гэсэн юм.
Барууны хориг хэрэгжиж эхэлсний дараа тус фирм АНЭУ-аар дамжуулан ОХУ-руу төлбөрөө илгээдэг байсан аж. Энэ нь дайны өмнө хийсэн урт хугацааны гэрээгээ биелүүлэх цорын ганц арга байсан гэж тэр хүн хэлжээ.
ОХУ ийнхүү гуравдагч орноор дамжуулан барууны орнуудын тавьж буй хоригоос бултаж байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НОХОЙН БААС , ОРОС 300 ГАРУЙ ТЭРБУМ ДОЛЛАРАА АЛДЧИХААД ИЙМ ӨЧҮҮХЭН ВАЛЮТ ОРЖ БУЙГ НЭГ ИХ ГЭХГҮЙ Ш ДЭЭ. ТЭНЭГ ПҮТЛИРИЙН ТЭНЭГЛЭЛ
Чамаас л тэнэг байв гэж .
Ийм баян оронд хориг тавьдаг барууныхан гэж! Үнэхээр т1