Гадаад мэдээДЭЛХИЙ

Энэтхэгт дадлагажигч эмч бусдын гарт амиа алдсаны дараа 300 мянган эмч жагсаж байна

Энэтхэг улсын баруун Бенгал мужид дадлагажигч эмч хүчиндүүлж, бусдын гарт амиа алдсан хэрэг гарсны дараа олон мянган эмч нар эрүүл мэндийн ажилтнуудын хамгаалалтыг сайжруулахыг шаардан ажил хаяж, жагсжээ.

Дадлагажигч эмчийн бие Колката хотын RG Kar коллежийн семинарын танхимаас олдож шинжилгээ хийхэд олон тооны бэртэл, бэлгийн хүчирхийлэлд өртсөн шинэ тэмдэг илэрсэн байна.

Даваа гарагт /2024.08.12/ хэд хэдэн муж дахь эмнэлгийн холбоод улсын эмнэлгүүдийн эмч нарыг эрүүл мэндийн ажилчдыг хамгаалах хороо байгуулахыг шаардан ажил хаяхыг уриалсан юм.

Резидент эмч нарын холбооны (FORDA) ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Сарвеш Пандей “Улс даяар 300 мянга орчим эмч нар жагсаалд нэгдсэн. Маргааш илүү олон хүн энэ жагсаалд нэгдэнэ гэж найдаж байна” хэмээжээ.

Колката болон Дели хотод болсон жагсаал дээр эмч нар “Эмч нараа авраач, ирээдүйгээ аваръя” гэсэн уриа лоозон барьж байсан юм.

Олон эмч нар ууртай өвчтөнүүд болон тэдний гэр бүлийн гишүүдийн гарт бие махбодын хүчирхийлэлд өртөх эрсдэл байдгийг онцолжээ.

Энэтхэгийн анагаах ухааны нийгэмлэгээс 2015 онд явуулсан судалгаагаар Энэтхэг эмч нарын 75 хувь нь ямар нэгэн хүчирхийлэлд өртөж байсан гэх үр дүн гарсан юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2024-08-14 11:03

ШОРООН ТҮМЭН ИРГЭД ХАМГИЙН ЗАВААН УЛСУУД ГАНГА МӨРӨНД НЬ ДУТУУ ШАТСАН ШАРИЛ ХӨВЖ ЯВАХАД ХАЖУУД НЬ УСАНД ОРЖ Л БАЙДАГ АЙМШГИЙН АНИМАЛ ЗАРЧИМ БАРЬДАГ ҮНДЭСТЭН.ТОСГОНЫ ДАРГА НЬ ЭРЧҮҮДЭЭ УРИАЛЖ ХҮҮХЭН ХҮЧИНДДЭГ ЗЭРЛЭГ УЛСУУД ЗАВААРЦЫН

Зочин
Зочин
2024-08-14 14:32

Дэлхийн азийн ардчил�##� хүний эрхийн манлай агуу их энэтхэг улс бол бидний шүтэн биширдэг ардчил�##�ын өлгий орнуудын шилдэгүүдийн нэг билээ.

Холбоотой мэдээ

Back to top button