Эгшү Монголиа: Цэцгийн дэлгүүр ажиллуулдаг охид мото клуб байгуулж, 25-уулаа болсон түүх

"Эгшү Монголиа" охидын мото клубын мотоциклчдыг уншигч тантай уулзуулж байна. Энэ мото клубыг анх гурван найз эмэгтэй хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр үүсгэн байгуулжээ. Тэдний хоёр нь цэцгийн дэлгүүр ажиллуулдаг байсан бөгөөд сонирхол нэгтэй тул нэг найзын хамт ийн зориглосон байна. Анх долуулаа байсан энэ охид одоо 25-уулаа болж, клуб өргөжсөн.
Бүгд өөр өөр мэргэжил, эрхэлдэг ажилтай ч энэ л зүйл дээр нэг хүн мэт нэгдэж чаддаг тухайгаа ярьж байна. Дийлэнх нь ээжүүд тул ар гэр, ажил амьдралынхаа цаг завгүй мөчүүдээс ийн илүүчилж, хоббигоо шат ахиулан хөгжүүлж яваа нь энэ юм. Тэдэнтэй ярилцсаны дараа охидын дотор ч хөвгүүдийнх шиг хүчтэй, эрсдэлтэй, зориг зүрх шаардсан ийм мөрөөдөл багтдагийг ойлгож, биелснийг нь харах зарим хүнд ч гэсэн урам болох байх гэсэн итгэл авсан юм. Тэдний төлөөлөл болгож Ж.Оюунжаргал, Н.Энхмаа, Ж.Дуламсүрэн нартай ярилцлаа.


"Эгшү Монголиа" клубын ерөнхийлөгч, үүсгэн байгуулагч Ж.Оюунжаргал

-"Эгшү" клубыг анх хэзээ үүсгэн байгуулав, одоо хэдэн хүний бүрэлдэхүүнтэй байна вэ?
-Манай клуб 2023 оны дөрөвдүгээр сарын 1-нд үүсгэн байгуулагдсан. Өмнө нь тус тусдаа унадаг байж байгаад таньдаг найз нөхдөө цуглуулаад, нэгдээд клуб болъё гэж санаачлаад анх үүсгэн байгуулсан. Үүнээс хойш жил гаруйн хугацаа өнгөрсөн байна. Бид 2024 оны дөрөвдүгээр сарын 13-нд шинэ гишүүд элсүүлэх эвент зохион байгуулаад нэлээн олон хүнийг клубтээ элсүүлж авсан. Анх нээгдэхдээ долоон хүний бүрэлдэхүүнтэй байсан бол одоо 25 гишүүнтэй болсон. Биднийг хараад биднээс гадна маш олон бүсгүйчүүд, эмэгтэйчүүд мотоцикл унадаг болж байгаа. Энэ нь мото спортыг хөгжүүлэх, түгжрэлийг бууруулах , энэ төрлийн соёлыг түгээн дэлгэрүүлэх эерэг ач холбогдолтой.
-Энэ хугацаанд нийт хэдэн удаагийн аялалд гарсан бэ?
-Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш ОХУ, Эрхүү, Булган болон Архангай аймаг руу аялал хийсэн. Энэ зун Сэлэнгэ орчхоод ирсэн. Одоо найман сарын 15-нд Хөвсгөл аймгийг зорих гэж байна. Холын аялалд гарснаар хувь хүн өөртэйгөө ярилцах боломж олддог. Мөн бусадтай илүү дотно болох, стрессээс ангижрах зэрэг олон эерэг талтай.
-Энэ олон хүнийг хариуцаж хол замд явна гэдэг амаргүй байх?
-Өмнө нь унаж байгаагүй олон хүн ирж байгаа болохоор аюул, эрсдэлээ байнга тооцоолох шаардлага үүсдэг. Замд гарахаас өмнө мотоциклын аюулгүй, бүрэн бүтэн байдлыг хангуулна. Яг бүрэн бүтэн мотоцикл, хамгаалалтын хэрэгсэлтэй хүмүүсийг авч явна. Дээрээс нь манайх өөрийн гэсэн дүрэм, журамтай. Тиймээс энэхүү дүрэм журмынхаа дагуу л ажилладаг.
-Дүрэм, журмын тухайд тодруулбал?
-Наад зах нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тохиолдолд жолоодох бүү хэл мордохыг хориглоно. Олуулаа учраас эв нэгдэл, дотоод уур амьсгал чухал. Тиймээс нийтэч, зан харилцааны хувьд бусдадаа сөргөөр нөлөөлөөд байдаггүй, төлөвшилтэй хүмүүсээ авч үлддэг. Өмнө нь манай клуб 30 гаруй гишүүнтэй байсан бол одоо 25-уулаа болсон.
-Цахим орчинд танай клуб хандалт өндөртэй. Гоё, гоё ү;гэр жишээ ээжүүд, эмэгтүйчүүд байдаг гэдгээр нь сайн мэддэг шүү дээ. Хүмүүсийн хандлага ямар байна?
-Эерэгээр хүлээж авдаг хүмүүс дийлэнх хувийг эзэлдэг. Интернет орчинд сөрөг сэтгэгдэл бичдэг гэдэг ч юм уу тийм масс тодорхой хэмжээнд байдаг. Гэхдээ тийм их биш. Бидний өөрсдийн зорилго бол эерэг зүйлийг түгээх. Энэ зорилгоо ч биелүүлж чадаж байгаа гэж бодож байна.
-Ойрын болон холын зорилго, зорилт юу байна?
-Дэлхийн хэмжээний мотоцикл сонирхогчдын эмэгтэйчүүдийн клуб болох зорилготой. Энэ нь мэдээж тодорхой шалгуур, үзүүлэлтүүдтэй. Жишээ нь Монголд эмэгтэйчүүдийн нэг л ийм клуб байгаа. Клуб болохын тулд таван жилийн турш үйл ажиллагаа явуулж, аялал хийж, километр гүйцээдэг. Тиймээс тодорхой шалгууруудыг давах хэрэгтэй.
-Таны хувьд мотоцикл унаад хэдэн жил болж байна. Ганцаараа унах, олуулаа унах мэдээж ялгаатай байгаа байх?
-Би мотоцикл унаад таван жил болж байгаа. Мэдээж ганцаараа унах клубээрээ олуулаа унах энэ хоёр мэдрэмж өөр. Клуб байгуулснаараа олон найзтай болсон. Илүү аз жаргалтай болсон гэж хэлмээр байна.
-Танай клубт орох, нэгдэх хүсэлтэй хүмүүст хэр нээлттэй вэ. Ямар шалгуур тавьдаг вэ?
-Оръё гээд хандаж байгаа хүн олон байдаг. Манайх жилдээ нэг удаа эвент зохион байгуулаад, орох хүсэлтээ хүмүүсээ авдаг. Ингэхдээ хар өнгийн крүүзр мотоциклтой, жолоодох эрхтэй байх шаардлага тавьдаг. Мөн хөдөө орон нутгаас манай клубт элсэн хүсэлтээ илэрхийлдэг маш олон хүн бий. Тиймээс 2025 онд орон нутагт нэг салбар нээх бодолтой байгаа.
Үүсгэн байгуулагчдын нэг Н.Энхмаа

-Мотоциклыг хэзээнээс сонирхож эхэлсэн бэ?
-Мотоцикл сонирхоод жил болж байна. Багаасаа сонирхдог байсан ч ажил, амьдралын шаардлагаар боломж гарахгүй явсаар өдий хүрсэн. Надад хүч өгсөн, хөшүүргэ болсон хүн бол манай найз.
-Энэ клубыг үүсгэн байгуулж, нэгдэх болсон шалтгаан юу байв. Хаанаас эхлэлтэй вэ?
-Оюука, Булган бид гурав найзалдаг байсан. Тухайн үед Оюука бид хоёр цэцгийн дэлгүүр ажиллуулдаг байлаа. Энэ явцдаа бид хоёр дан охидуудаараа хар мотоциклоор жигдэрсэн, гоё өнгө төрхтэй ийм клуб нээвэл яасан юм бэ гэж ярилцаж байгаад шийдсэн. Тэгээд л одоогийн энэ клуб маань нээгдэх суурь тавигдсан даа.
-Анх клубээ нээх мэдрэмж ямар байв. Одоо улан олуулаа болсон учраас үүрэг хариуцлага нэмэгдсэн байх?
-Энэ дөрвөн сард бид шинэ гишүүдээ элсүүлэх зорилгоор эвент зарлаад олуулаа болсон. Ингэснээр бидэнд илүү их үүрэг, хариуцлага ирж байгаа. Мэдээж хүний амь нас, аюулгүй байдал салшгүй холбоотой шүү дээ. Тиймээс энэ тал дээр түлхүү анхаарч ажиллаж байна. Гэхдээ манай охидууд мундаг болчихсон, бүгдээрээ амь нэгтэй.
-Нэрний тухайд тайлбарлаач. "Эгшү" гэдэг сонин нэр байна?
-Эгшү гэдэг нэрийг анх "Шилийн богд" гэдэг номыг уншаад өгсөн. Тухайн номд оройн ганц модон дээр амьдардаг Агшу, Эгшү гэх хоёр шонхор шувууны амьдралын тухай гардаг. Агшу нь эрэгтэй, эгшү нь эмэгтэй. Шонхор бол Монголын бэлгэдэлт дээдэлж явдаг, хүчтэй шувуу. Тиймээс энэхүү нэрийг өгсөн.
-Та хэдийн контентууд, сошиал хуудас маш сайн хандалт авдаг. Маркетингаа хэрхэн хийдэг вэ?
-Хоорондоо ярилцаж байгаад санаагаа гаргаад хийдэг. Уг зорилго маань өөрөө нийгэмд эерэг байх. Жишээлбэл, гэртээ суугаа ээж нарт урам, зориг өгөх гэдэг ч юм уу. Бидний дийлэнх нь ээжүүд. Би жишээ нь гурван хүүхэдтэй, нөхөртэй. Тиймээс зориг гэдэг юм хэзээ ч мохдоггүй. Хобби хэзээ ч оройтдоггүй гэдгийг харуулахыг хичээж, маркетингаа давхар авч явдаг.
-Маркетинг буюу та хэдийн хийж байгаа контентыг хараад хүмүүс ихээр сонирхож байгаа нь мэдээж. Өөрөөр хэлбэл татаж байна гэсэн үг шүү дээ?
-Анх мотоцикл уная, гоё гэсэн бодол байгаа ч яг сургалтдаа суугаад жолоодоод явахаар айдас их байдаг. Сургалтаа төгсөөд би чадах болов ч гэдэг юм уу. Тиймээс зориг, хүчтэй байхыг шаарддаг.
-Гэр бүлийнхний хандлага ямар байсан бол. Шууд дэмжээгүй байх?
-Гэр бүлийнхэн анхнаасаа айдастай байсан. Жилийн өмнө ойлголт ч бага байж. Тухайн үед найз нөхөд маань хүнд хоёр амь гэж байдаггүй шүү гэж их хэлсэн. Тэгсэн хэр нь л би унахаар зориглосон. Нөхөр маань ч гэсэн бид дөрвийг боддоггүй юм уу гэж байсан. Гэсэн ч би чадна гээд, нууцаар хүртэл унадаг байлаа. Одоо сайжирчихсан болохоор нөхөр маань их дэмждэг болсон.
Анх зам дээр гарахад машинтай хүмүүс холд, хол яв гэх зэргээр бухимдлаа илэрхийлдэг, дургүй байсан. Унах унаагүйдээ мотоцикл унаад байгаа юм шиг тийм хандлагатай. Гэхдээ бид гучуулаа байлаа гэж бодоход 30 машиныг орлож байгаа гэсэн үг. Хотын түгжрэл их, урин дулааны цаг мотоцикл үед зөв сонголт. Зөвхөн дөрвөн дугуйт зам дээр явдаггүй, хоёр дугуйт ч гэсэн замын хөдөлгөөнд оролцох эрхтэй. Тиймээс машины жолоочдыг толиндоо хардаг байгаасай, соёлтой харилцдаг байгаасай, дээрэлхдэггүй байгаасай гэж хүсдэг.
"Эгшү" клубын гишүүн Ж.Дуламсүрэн

Ямар мэргэжилтэй вэ, клубтээ элсээд удаж байна уу?
-Би сэтгүүлч мэргэжилтэй. Мото спорт сонирхоод удаагүй, таван сар л болж байна. Энэ жил "Эгшү" клубийнхээ гишүүн болж орж ирсэн. Мотоцикл унах хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр зорилго, сонирхол нэгтэй охидуудтайгаа хамт байх гэж энэ клубт орсон байна.
-Яг хэзээнээс сонирхож эхлэв?
-Унах сонирхол бол багаас минь байсан. Харин мөрөөдлөө биелүүлэх боломж энэ жил л гарсан. Үүнд амьдралын хэвшил гэх мэт хүчин зүйлүүд нөлөөлсөн.
-Мэргэжлээрээ ажилладаг уу?
-Мэргэжлээрээ нэг жил л ажилласан. Одоо хувиараа гар урлалын бизнес хийдэг. Хувиараа юм хийдэг болохоор сонирхол, хоббиндоо цаг гаргах боломж их байдаг. Гэхдээ цаашид эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах сонирхолтой.
-Монголын нөхцөлд тэр дундаа эмэгтэй хүн мотоцикл унана гэдэг амаргүй. Танд ямар санагдаж байна?
-Мотоцикл унаж эхэлснээс хойш харьцангуй хэцүү, амаргүй санагдсан. Замын тухайд асуудалтай учир хувь хүнээс чадвар их шаарддаг юм байна лээ. Машин жолоодож байгаа жолоочдын хувьд нэг үеэ бодвол харьцангуй соёлтой болсон байна. Эмэгтэй хүн байна гээд зам тавьж өгч байгаа зэрэг нь таалагдаж байгаа. Нөгөө талаас сөрөг зүйлүүд ч бий. Хараа муутай бол шөнийн цагаар барихад хэцүү. Гэнэт том нүх гараад ирдэг ч юм уу тиймэрхүү бэрхшээлүүд тулгардаг. Бороо устай үед бас зам мэдэгддэггүй. Тиймээс цаг, минут тутамд болгоомжтой, сэрэмжтэй байхыг шаарддаг.
-Гэр бүл болоод хүмүүсийн хандлагын тухайд юу хэлэх вэ?
-Мотоцикл унахад гэр бүлийн талаас дуртай байгаагүй. Мэдээж хүний эцэг эх учраас хүүхдийнхээ эрсдэлийг урьдчилж харж таарна. Бас бүр үгүй гэж зөрөөгүй. Бага багаар сайжраад байгаагаа харуулаад байсан болохоор хориглоогүй. Одоо маш сайн дэмждэг. Замын хөдөлгөөнд оролцоход эмэгтэй хүн гэдгээр хүлээж аваад үл тоох, эвгүй хандлага гаргах хүмүүстэй таардаг. Гэхдээ эерэг хүн нь олон.
-Мотоцикл унах үед төрдөг мэдрэмжээсээ хуваалцвал?
-Салхи татуулаад давхиж үзнэ гэж боддог байснаа биелүүлэх тэр мэдрэмж маш сайхан байсан, таалагдаж байгаа. Стресс арилаад байхгүй болсон. Мөн сайн найзууд, хамтрагчидтай болсон учраас бүр л аз жаргалтай байгаа.
-Клубтээ орж ирээд олон өөр мэргэжилтэй хүмүүстэй нэгдээд нэг зорилгын төлөө явж байна шүү дээ. Хамтрагчдынхаа тухайд?
-Өөр өөр мэргэжилтэй, өөрийн гэсэн ертөнцтэй энэ олон хүнтэй нэгэн гэр бүл болоод явж байгаа. Энэ нь нэг талаараа маш сонирхолтой. Нөгөө талаараа олон найзуудтай болоод явж байгаа болохоор цагийг хөгжилтэй өнгөрүүлж чаддаг. Мундаг үлгэр жишээ охидууд байдаг нь энэ клубт элсэх нэг шалтгаан болж байлаа.
-Мотоцикл унаж эхэлснээс хойш хэр бүтэлгүйтэж байна?
-Бараг өдөр бүр л их бага хэмжээний асуудал гардаг. Мотоцикл сонирхож, унаж эхэлсэн тохиолдолд унана гэдэг бол энгийн үзэгдэл, энгийн зүйл болдог юм байна лээ. Унахдаа эрсдэл өндөртэй унах уу, багатай унах уу гэдэг их чухал. Унаад цочроогоо гаргаад ирэхээр илүү зоригтой, туршлагатай болж эхэлдэг. Ингээд харахаар өдөр өдрөөр л туршлагажаад явдаг гэж ойлгож болох байх.
Видео:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энхмаа гээд үзэсгэлэнтэй мундаг бүсгүй шүү амжилт.
Za bugderee eej bolchihod motogor yahnu de tamine gertee suuj huuhedudde harj handahiin orond gaduur moto unaad zugaatsaad tamine ger orond cnin ajil alga bnu tamine
Ямар сонин сөрөг сэтгэхүйтэй хүн бэ. Энэ хүн бол харсан бүхнээ өөлж гоочилж суудаг байх даа.
hhha yanadaa yana eej hun moto unah erhgui ymuu haashaa ym bee. ajlaa zohitsuulj chadahgui bgaa ni ooroo ym bishuuu ????
Wow, гайх�##�тай охид, дэмжиж байна.
Buun hudlaa helber
Зугаа цэнгэл, Од болох яахав. Баялаг бүтээх, үйлдвэрлэл явуулах, хог хаяхгүй байх, хүүхдийн хүмүүжил, гэр бүлд анхаарахсан Охид оо.
Түгжрэл дээр нэмэгдээд аймшгийн чимээ ихсэж хотыг хогийн болгох юм гэж үү
нөгөө хүйсээр ялгаварлан гадуурхах үзлтэй тэмцээд, мартын найман майман гээд байсан нь одоо тэгээд ийм л юм болж байгаа юм биз дээ
Завтай з�##�уус сонирхлоор нэгдэх нь сайхан! Гэхдээ з�##�уусаа шөнө орой нялах хүүхэд, өвчинтэй өндөр настангууд та бүхний мотоциклийн дуунд их зовж бн!!! Ингэж битгий хүний зовлонгоор жаргаарай!!! Таниж мэддэг мэдлэггүй бүдүүлэг нэгэн байв�##� зааж зөвлөөрэй!!! Амжилт хүсэе!!!
556466
Шөнө дунд л мотоциклын хааз гишгэсэн юмнууд зөндөө болчихжээ, мэдээж энэ бүсгүйчүүд биш байх л даа, энэ асуудлыг цэгцлэхгүй бод шөнө орон сууцны хороолол дундуур мотоцикл орилуулаад байдаг болчихжээ.
Хатан зоригтой миссууддээ амжилт хусье!
Эд нар үнэхээр тэнэг харагддаг. Гариг андуурсан гамбир авгайнууд хха
Сайхан бүсгүйчүүддээ амжилт хүсье. Гоё байна
Танай клуб ганц сайхан ажил санаачилж хийгээч. УБ хот, зарим аймгийн төвийнхнийг өдөр, шөнөгүй цочроон зүрх дэлдүүлсэн мотоциклын пижигнэсэн, буу тавьж, бөмбөг дэлбэлж байгаа мэт дууны эсрэг КЛУБ болооч. Бүх мотоцикл зөвхөн моторын дуу давхар намсгагчтай, бүр цахилгаан мотортой байх хөдөлгөөн санаачлан гүйцэтгээч. Хот, суурины асар их чимээ дээр та нар нэмж пижигнүүлэх бол та нарыг зөвхөн хараах л болно. Хүн бүр, Монгол хүн ч амар амг�##�ан, аюулгүй, тайван эрүүл аж төрөх орчинд амьдрах эрхтэй, тэр эрхийг хүн бүр сахин хэрэгжүүлэх үүрэгтэй байдгийг клубын гишүүн та нарт сануулья. Манай Хүний эрхийн үндэсний комисс гэж УИХ - аас байгуулагддаг байгууллага үүрэгт ажлаа гүйцэтгээсэй.