Гадаад мэдээДЭЛХИЙ

ДЭМБ: Сармагчны цэцэг дэлхийн эрүүл мэндэд тулгамдсан онц байдал боллоо

Африкийн холбооны эрүүл мэндийн хяналтын байгууллага мягмар гарагт /2024.08.13/ сармагчны цэцэг өвчнийг тус тивд тулгамдсан олон нийтийн эрүүл мэндийн онц байдал гэж зарласан.

Тэгвэл нэг өдрийн дараа буюу лхагва гарагт /2024.08.14/ ДЭМБ сармагчны цэцэг өвчнийг дэлхийн эрүүл мэндэд тулгамдсан асуудал болсон гэж мэдэгдсэн байна.

Энэ сүүлийн хоёр жилийн хугацаанд тус өвчнийг олон улс анхааралдаа авбал зохих эрүүл мэндийн онц байдал (PHEIC) гэж зарласан хоёр дахь тохиолдол нь юм.

Өмнө нь ДЭМБ 2022 оны долоодугаар сараас 2023 оны тавдугаар сарын хооронд олон улс анхааралдаа авбал зохих эрүүл мэндийн ноцтой байдал болгон зарласан байдаг.

2022 оны тавдугаар сард сармагчны цэцгийн Calde IIb төрлийн халдвар дэлхий даяар нэмэгдэж, ихэвчлэн ижил хүйстэй мөн бисексуал эрэгтэйчүүд халдвар авч байсан юм.

PHEIC статус бол ДЭМБ-ын гаргаж болох хамгийн өндөр түвшний сэрэмжлүүлэг юм. Энэ нь өвчинтэй тэмцэх судалгаа, санхүүжилт, олон улсын эрүүл мэндийн хамтын ажиллагааг хурдасгах зорилготой.

ДЭМБ-ын Ерөнхийлөгч Тедрос Адханом Гебресүс “Дэгдэлтийг зогсоож, хүмүүсийн амийг аврахын тулд олон улсын уялдаатай хариу арга хэмжээ авах шаардлагатай” гэжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button