Нийгэм мэдээТанд хэрэгтэй

Хичээлийн бэлтгэлтэй холбогдуулан захууд руу 105 автобус нэмэлтээр явуулна

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 126 чиглэлд 1069 автобус нийтийн тээвэрт үйлчилж байна.

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор зорчих хөдөлгөөн нэмэгдэж байгаа тул наймдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн дээрх 126 чиглэлд 110 автобусыг нэмэлтээр үйлчилгээнд явуулна. Ингэснээр өдөрт 1200 автобус иргэдэд үйлчлэх нь.

Мөн томоохон зах худалдааны төвүүд рүү зорчих урсгал нэмэгдэж байна. Тиймээс зах худалдааны төвүүдийн чиглэлд наймдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 105 автобусыг нэмэлтээр нийтийн тээврийн үйлчилгээнд явуулна. Тодруулбал,  зах, худалдааны төвүүдийн 72 чиглэлд 806 тээврийн хэрэгсэл үйлчлэх юм.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
8 сар 15, 2024 10:50

ЭВИЙДЭЭ ХӨӨРХӨН НЯЛХ БАЛЧИР ҮРС МИНЬ ХИЧЭЭЛ СУРГУУЛЬДАА ОРОХ НЬ ХӨӨРХӨН ШҮҮ .БНХАУ н ХУЛХИ ХЯМДХАН ЧАНАРГҮЙ БАРААНЫ ЗАХЫН НЭГ САЛБАР "НАРАНТУУЛ " МААНЬ ТҮГЖРЭЛ ҮҮСГЭЖ ХУЛХИ БАРААГАА ШАХАХААР ХӨЛТЭЙ НЬ ХӨЛХӨЖ ХӨЛГҮЙ НЬ МӨЛХДӨГ ДАМПУУ ЭЭЛЖИТ СИЗОН ИЙНХҮҮ ЭХЭЛЛЭЭ ХӨДӨӨ ХОТГҮЙ ЧИЧРЭЭД ДАЙРЧИХ НЬ ЖИНХЭНЭ АЙМШИГ БОЛНО ДОО КӨӨРКӨС.ОЙРНООС ЗАМЫН АЧААЛАЛ ИХЭССЭН БАЙНА ХАРЦ НЬ НЭГ ЧИГТЭЭ ГӨЛИЙСӨН ЧАДАХ ЧАДАХГҮЙ ЖОЛООЧ НАРЫН ХУВЬСГААЛЫН УЛААН ШИЗО НЬ ДЭЭД ЦЭГТЭЭ ТУЛЖ ХИРТЭЙ БОХИР ДУНД ХУРУУГАА ГОЗОЛЗУУЛАН АЛНА ШҮҮ П... МИНЬ ГЭЖ ОРИЛОЛДОН ЧИХЭЛДЭЖ БАЙНА.ЭНЭ Л МОНГОЛЫН ГАШУУН ЭМЭГНЭЛ ЮМ ШҮҮ ХӨМӨРСӨН ТОГОО УЛАМ АГААРГҮЙ ХАРАНХУЙ БОЛСООР БАЙНА.

Холбоотой мэдээ

Back to top button