НАСА: Сансрын нисгэгчид сансарт 2025 он гартал гацаж магадгүй
НАСА-гийн сансрын нисгэгчид болох Сунита Уильямс, Батч Вилмор нар зургаадугаар сарын 5-нд “Boeing” компанийн Starliner хөлгөөр олон улсын сансрын станц руу ниссэн юм.
Гэвч тус хөлөгт техникийн асуудал гарсны улмаас тэд олон улсын сансрын станцаас буцах боломжгүй болсон. Уильямс, Вилмор хоёр зөвхөн найман өдрийн турш л даалгавраа гүйцэтгээд дэлхий дээр газардах байв.
Тэд наймдугаар сарын сүүлээр олон улсын сансрын станцаас хөдлөх “SpaceX” компанийн хөлөгт сууж болно. Гэхдээ 2025 онд хөдлөх “SpaceX” компанийн өөр хөлөгт суух магадлал нь илүү байгаа юм.
НАСА лхагва гарагт /2024.08.14/ мэдэгдэл хийхдээ сансрын нисгэгчдийн хувцасыг солих боломжгүй гэжээ. Хэрвээ тэд наймдугаар сард хөдлөх “SpaceX”-ийн хөлөгт суувал “SpaceX”-ийн тусгай хувцасгүйгээр аялах учир эрсдэл учруулж магадгүй.
Харин 2025 оны эхээр хөдлөх нислэгт суувал тэдэнд тохирох хувцсыг хүргэх цаг гарах тул илүү аюулгүй байх юм.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭЭ ХҮҮРЭЭ ИНГЭЭД ХОЁР ХҮН ЧАД БИ НИСДЭГ ТЭРГЭЭРЭЭ ОЧООД АВЧИЙ
Нисдэг тэрэг агаараас хэдхэн метрийн өндөрт шдээ.
Хүнс , цэвэр ус нь дуусахаар яана даа
Хүүхэд гаргана