ОХУ энэ он дуустал бензин экспортлохгүй
ОХУ-ын засгийн газар лхагва гарагт /2024.08.14/ мэдэгдэл гаргахдаа бензин экспортлохгүй хугацаагаа зургаан сараар сунгана гэжээ.
Гуравдугаар сард тус улс дотоодын үнийн хөөрөгдөлттэй тэмцэхийн тулд зургаан сарын турш бензин экспортлохгүй гэх мэдэгдэл гаргасан.
Үүний дараа таваас долоодугаар сарын хооронд дотоодын зах зээл тогтворжсон тул экспортын хязгаарлалтаа түр хугацаанд зогсоосон юм.
Тэгвэл лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ 2024 оны есдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл шатахууны экспортод хязгаарлалт хийсэн хэмээжээ.
Энэ арга хэмжээ нь улирлын чанартай эрэлт болон газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд товлосон засвар хийж байгаатай холбогдуулан бензиний үнийг тогтвортой байлгах зорилготой юм.
Шинээр тавьж буй хязгаарлалт нь Евразийн эдийн засгийн холбооны гишүүд (Беларусь, Казахстан, Киргизстан, Армени) гэх мэт засгийн газар хоорондын хэлэлцээтэй улсуудад нөлөөлөхгүй.
Эх сурвалж: Moscow Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм үед нь л Алтанширээгийн Нефтийн үйлдвэрээ түр гэлүүлээч, Хүрэлсүхээ !
Монгол ороогүй шүү эсэргүүнүүдэхоригт
ПУТИН АХАА МАНАЙ МОНГОЛД БЕНЗИН ӨГӨӨРЭЙ МАНИУС НЬ ЖИНХЭНЭ АЛИНГАА АЛДАНА ШҮҮ ТА МАНАЙ НУТАГТ ИРЭЭЧЭЭ ХОРХОГ ИД СЭНГЭНЭСЭН САЙХАН АЙРАГ УУГААРАЙ.
🙂
????????????????
Том том хуцагсад ул чацага царайлхан дэээ орсоо их муулаад байхаар
Оросыг үзэн ядаж Путлерээр нь дууддаг нөхдүүд сайн мэдэж ав
Хэрээ мэдэхгүй АНУ ын тнбд Блинкен, Швецарийн е.сайд нтр ийг уриад байсан, одоо Орос шатахуунаар боож эхлэх нь . Төр баригчдын эргүү бодлогын гайгаар ард түмэн хохирох нь
ШХАБ-т элс