Гадаад мэдээДЭЛХИЙ

Беларусийн ерөнхийлөгч ОХУ, Украин хоёрыг дайнаа зогсоохыг уриалжээ

Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко Оросын төрийн өмчит телевизэд ярилцлага өгөхдөө ОХУ болон Украины дайн Беларусь руу тэлэхээс сэргийлж хэлэлцээрээр мөргөлдөөнөө эцэслэх хэрэгтэй гэжээ.

Лукашенко бол ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний хамгийн ойрын холбоотнуудын нэг гэгддэг.

Украины арми өнгөрсөн долоо хоногийн эхээр ОХУ-ын Курск муж руу хил давж довтлон одоогийн байдлаар мянган км квадрат гаруй газар нутгийг хяналтдаа аваад байгаа юм.

Лукашенко хэлэхдээ зөвхөн элит статустай америкчууд л Орос-Украины дайныг үргэлжлүүлэхийг хүсэж байгаа гэжээ.

Мөн тэрбээр барууны орууд Украин, ОХУ-ыг бие биеэ устгахыг хүсэж байгаа тул Киевийг үргэлжлүүлэн байлдахыг уриалж байгаа хэмээсэн юм.

ОХУ пүрэв гарагт /2024.08.15/ мэдэгдэл хийхдээ Куркс мужаас олон зуун мянган хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх тушаал гаргаж, хилийн хамгаалалтаа чангатгана гэсэн байна.

Харин Украины тал ОХУ-ын нутаг дэвсгэр рүү 35 км гүн нэвтэрч орж, урагшилсаар байгаа гэсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-08-16 16:50

Энэ муу хөгшин үнэг нэг юм үнэртсэн бнөө, тэгээд л ингэж уран донгодож бна. Дайн ер нь улахгүй зогсох л юмдагаа даа ?!

Зочин
Зочин
2024-08-17 09:05

Зөв сан�##�. Хэрэгжүүлээрэй.

Зочин
Зочин
2024-08-17 17:46

Битгий монголчуудын тархи угаа. Хөдөө очно хадсан үнэ хэлнэ. Багадаа 80к тэгээд дээшээ. Битгий байшин,гэрт буу. Наад шун�##�тай пизздаа нартаа 20к гэж хэл Үгүй гэвэл с�##�ааавч өг. Тэд нараас ямар зард�##� гараад байгаа юм. Шун�##�тай пиздддааа. Харин чанартай майхан аваад майхандаа байв�##� илүү сайхан шүү миний хайрт монголчууд аа

Холбоотой мэдээ

Back to top button