Мэттью Перригийн үхэлтэй холбогдуулан таван хүнийг буруутгажээ
“Friends” цувралын жүжигчин Мэттью Перри өнгөрсөн жилийн аравдугаар сард Лос-Анжелес дахь гэртээ нас барсан.
Тэгвэл АНУ-ын прокурорын газраас мэдэгдсэнээр түүний үхэлтэй холбогдуулан таван хүнийг буруутгасан байна.
Лос-Анжелес хотноо пүрэв гарагт /2024.08.15/ болсон хэвлэлийн бага хурал дээр мөрдөн байцаагчид хар тамхи болон кетамин худалдаалдаг далд сүлжээг илрүүлсэн гэжээ.
Задлан шинжилгээгээр Перри кетаминий цочмог нөлөөний улмаас амьсгал хураасан гэх дүгнэлт гарсан юм.
Түүний үхэлд буруутгагдаад буй хүмүүс дунд хоёр эмч, Перригийн туслах болон “Кетамин Хатан” гэх хочтой хүн байгаа гэж АНУ-ын прокурорын газраас мэдэгдсэн байна.
АНУ-ын хуульч Мартин Эстрада буруутгагдаад буй хүмүүс Перригийн донтолтыг асуудлыг далимдуулан түүнийг ашигласан, тэд хийж буй зүйлээ буруу гэдгийг мэдэж байсан гэжээ.
Яллагдагчаар татагдсан таван хүний гурав нь гэм буруугаа хүлээх тохиролцоонд хүрсэн байна.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.