ОХУ-ын цөмийн бөмбөгдөгч онгоц Сибирьт осолджээ
ОХУ-ын цөмийн бөмбөгдөгч онгоц энэ долоо хоногт Сибирьт осолдсон гэх мэдээлэл Оросын цахим сүлжээгээр тархсан байна.
Телеграм хуудаснууд дээр бичсэнээр тус онгоц нь Усольск дүүргийн Белая нисэх онгоцны буудлаас хөөрсөн Ту-22М бөмбөгдөгч онгоц байсан аж. Онгоц Черемховский дүүргийн Михайловка тосгон руу орох замын ойролцоо осолджээ.
Одоогийн байдлаар тус мэдээллийг албан ёсоор батлаагүй байгаа юм.
Украины Дотоод хэргийн яамны зөвлөх асан Антон Геращенко Х платформ дээр “Оросын Телеграм хуудаснууд Эрхүү мужид Оросын стратегийн бөмбөгдөгч Ту-22М3 осолдсон талаар мэдээлж байна” гэх тайлбартай бичлэг нийтэлжээ.
Эрхүү мужийн амбан захирагч Игорь Иванович Кобзев өөрийн Телеграм хуудас дээрээ “Михайловкоагаас холгүйхэн байрлах Черемховский дүүрэгт онгоц осолдсон талаар хүмүүс бичиж байгааг харж байна” хэмээсэн юм.
Тэрбээр нэмж ”22:18 цагт орон нутгийн гамшгийн албаны жижүүрт ийм осол гарсан гэх мэдээлэл ирсэн нь үнэн. Батлан хамгаалах яамны мэдээлснээр Ту-22М3 загварын зэвсэгт хүчний онгоц байжээ. Нисгэгчид онгоцыг орон сууцны барилгуудаас холдуулж, дөрвүүлээ амь гарсан” гэжээ.
Эх сурвалж: Newsweek
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нөгөөх Оросын гайхуулаад, сүрдүүлээд, дан�##�заад байдаг цөмийн цэнэгийг байнд нь хүргэх хэрэгсэл нь иймэрхүү л янзтай байгаам бна шүү дээ, чааваас даа !
чам шиг тэнэг ойлгохгүй
Цөмийн цэнэгтэй, �##�сын тусг�##�тай пуужингаа харвах гэтэл нөгөөх нь хөөрч чад�##�гүй, суурин дээрээ дэлбэр ээд, Орос орон өөртөө цөмийн цохилт хийчих юм бна доо. Ингэхээр ер нь "ахдаа" ч итгэл �##�драхаас яах вэ ?!
Оросууд яана даа. Ст�##�ины үеийн ороуудс байхгүй болсон байна шүү.
За оросуудаа ийм бүтэлгүй хариуцлагагүй байж болохгүй шүү. Наад америк болон украйн чинь тх оодорч байна шүү. Цөмийн бөмбөгөө наад киев дээр бүүр зеленскийн гэр болон контор дээр нь хаяачээ.
Бөмбөгтэй бараг л манай хилийн дагуу нисч бна. Хүүр чинь унаж гай боллоо. Бөмбөг байсан бол сүйрэх бжээ.