Гадаад мэдээДЭЛХИЙ

Ким Жон Ун, Владимир Путин нар хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэхээ амлалаа

Хойд Солонгос пүрэв гарагт /2024.08.15/ Японы колоничлолоос тусгаар тогтносон ойн баяраа тэмдэглэж байгаа юм.

Путин пүрэв гарагт Ким Жон Ун руу мэндчилгээ илгээхдээ Зөвлөлтийн цэргүүд Японы эсрэг тулалдаж байх үед үүсгэсэн харилцаа нь одоогийн холбооны үндэс гэсэн байна.

Умард Солонгосын төрийн өмчит “KCNA” агентлаг мэдээлэхдээ Ким Жон Ун болон Владимир Путин руу мэндчилгээ илгээхдээ хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэхээ амласан гэжээ. Энэ нь Путиний мэндчилгээнд хариу өгсөн явдал юм.

Путин зургаадугаар сард Хойд Солонгост айлчлан Ким Жон Унтэй хэлэлцэж хоёр улсын хооронд батлан хамгаалахын салбарт стратегийн иж бүрэн түншлэл үүсгэх гэрээнд гарын үсэг зурсан.

Тус гэрээнд аль нэг орон руу халдсан тохиолдолд бие биедээ туслах тохиролцоо байсан билээ.

Харин Ким Жон Ун өнгөрсөн жил ОХУ-д айлчилсан билээ. Тус айлчлалын дараа Хойд Солонгос ОХУ-руу дайндаа ашиглах зэвсэг илгээсэн гэж АНУ, Өмнөд Солонгос, Украин буруутгасан юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-08-16 19:51

Аугаа их Орос орон Путины үед ш�##�чийтлаа доошилж, улны улс болчоод удирдагч нь очиж очиж муу Умард Солонгосын пэндгэр гахайн өмнө гөлөлзөн зогсох бол жээ, ум мани бад мэ хум......
Ертөнц ч мөн олон хувирах юмдаа, ламаасаан гэж.

Холбоотой мэдээ

Back to top button