Энтертайнмент

БИЧЛЭГ: “Moon Dance” хамтлаг ДАШТ-ий шигшээд шалгарлаа

Холбооны Бүгд найрамдах Герман Улсын Бремен хотноо өчигдөр /2019.12.07/ болсон Латин формейшн бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын “Moon Dance” хамтлаг оролцож, гурав дахь удаагаа шигшээд шалгаран, цомын эзэд болов. Тус хамтлаг энэ удаагийн тэмцээнд Монгол Улсын Үндэсний бахархалт шувууг илэрхийлсэн "Шонхор" нэртэй үзүүлбэрээр оролцон, ийнхүү тэргүүн шагнал хүртлээ.
Удирдсан багш дасгалжуулагчаар О.Оюунцэцэг, С.Очирхүү нар ажилласан юм. “Шонхор” нэртэй гайхалтай үзүүлбэрт хөгжмийн зохиолч Д.Батмягмар, дизайнер О.Гэрэлтуяа нар мөн хамтран ажилласан бөгөөд тэдний хамтын уран бүтээл ийнхүү “Moon Dance” хамтлагийн бүжигчдийн ур чадвараар амилж, шигшээд шалгарлаа.

https://www.facebook.com/moondancemongolia/videos/813604539068744/UzpfSTE0MjU2MDAyMTQzMzUwOTc6MjY5Mjc3NjM4NzYxNzQ2Nw/
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button