Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ-ын Алс Дорнодод хүчтэй газар хөдөлж, галт уул дэлбэрчээ

Ням гарагт /2024.08.18/ ОХУ-ын Алс Дорнод бүсэд оршдог Камчаткын хойг дахь галт уул дэлбэрч, 5 км өндөрт үнс тоос цацсан байна. Үүний улмаас эрх баригчид хэсэгхэн хугацаанд нисэх онгоцнуудад анхааруулга гаргасан юм.

Шивелуч нь ОХУ дахь хамгийн идэвхтэй галт уулнуудын нэг. Оросын ШУА-ийн галт уул судлаачид мэдэгдсэнээр Камчаткын зүүн эрэгт 7 магнитуд хүчтэй газар хөдлөлт болсны дараа уул дэлбэрсэн байна.

Эрдэмтэд нэмж илүү хүчтэй газар хөдлөлт болох магадлалтайг анхааруулсан юм. Тодруулбал ОХУ-ын Галт уул судлалын хүрээлэн 24 цагийн дотор 9 магнитудтай ойролцоо хүчтэй хоёр дахь газар хөдлөлт болж магадгүй гэжээ.

Шивелучээс гадна Курилийн арлуудад байрлах Эбэко галт уул мөн идэвхжиж 2.5 километр өндөрт үнс цацсан юм.

Ням гарагийн болсон газар хөдлөлтийн төв хамгийн ойрын хотоос зүүн өмнө зүгт 108 км-ийн зайд далайн ёроолоос 6 км-ын гүнд байжээ. ОХУ-ын онцгой байдлын алба мэдээлснээр газар хөдлөлтийн улмаас хүн бэртсэн гэх тохиолдол бүртгэгдээгүй байна.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-08-19 11:38

Цөмийн зэвсэг хэрэглэхийг ури�##�аад байгаа Оросын дайны хэнээтнүүдийг газар дэлхий өөрөө сэгсэрч анхааруулж бна даа !

Холбоотой мэдээ

Back to top button