УЛС ТӨР

Монгол Улсад айлчилж буй Словени улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар гэж хэн бэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар 2024 оны наймдугаар сарын 20-21-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж, наймдугаар сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-д хүндэт зочноор оролцоно.

Айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, даян дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтууд тухайлбал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах зэрэг чиглэлд хамтарч ажиллах талаар ярилцана. Мөн олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцоно.

Түүнчлэн Монгол-Словений Хамтарсан тунхаглал, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг тээвэр, аялал жуулчлал, ойн салбарт гүнзгийрүүлэхэд чиглэсэн баримт бичгүүдэд гарын үсэг зурах юм.

Иймд тус улсын Ерөнхийлөгчийн талаарх товч мэдээллийг хүргэж байна.

Төрсөн огноо, газар

1968 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Любляна хотод төрсөн

Боловсрол

1988-1992 ​Люблянагийн их сургуулийг Хууль зүйн бакалавр болон магистрын зэрэгтэйтөгссөн.

1997 онд ​Хуульчийн мэргэжлийн шалгалт өгчтэнцсэн.

1995-1996 ​Манчестер хот дахь Салфордын их сургуульд Олон Улсын сэтгүүл зүйн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн.

2012-2015​ Вена хотын их сургуульд Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.

Ажилласан байдал

1989-1990 ​​“Adria Airways d.d” компанид онгоцны үйлчлэгч

1990-1992 ​​“Croatian Airlines d.d” компанид онгоцны үйлчлэгч

1990-1996 ​​Словенийн Үндэсний радио, телевизэд хөтлөгч, сурвалжлагч

1996-2001 ​​Словенийн POP TV-ийн оройн мэдээний хөтлөгч, сурвалжлагч

2001-2003 ​Хувийн санхүүгийн зөвлөгөө, үйлчилгээ эрхэлдэг “Aktiva Group”-ийн Олон нийт, хөрөнгө оруулагчдын харилцааны хэлтсийн дарга

2003-2004 ​Улсын Дээд шүүхийн сургалт, мэдээлэл харилцааны төвийн захирал

2004-2014​Иргэд, хуулийн этгээдэд хамаарах хувийн мэдээллийг хамгаалах, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг хэрэгжүүлэх эрх бүхий комиссар

2009-2013 ​​Евро-полтой хамтарсан хяналтын байгууллагын Дэд Ерөнхийлөгч

2013-2014​​Евро-полтой хамтарсан хяналтын байгууллагын Ерөнхийлөгч

2015-2022 ​Пирц Мусар болон Лемут Штрле хуулийн фермийг үүсгэн байгуулагч, хуульч, захирал

2021-2022 ​​Словенийн Хуульчдын холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн

2022.12.23-аас​Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button