Блинкен: Израил гал зогсоох тохиролцоог зөвшөөрсөн, одоо Хамасыг уриалж байна
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Израил, Хамасын хооронд энхийн хэлэлцээнд ахиц гаргахаар Ойрх дорнод руу дахин айлчилсан юм.
Тэгвэл Блинкен даваа гарагт /2024.08.19/ Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху Вашингтоноос хоёр талын санал зөрөлдөөнийг арилгах саналыг хүлээн авсан гэж хэлжээ.
Тэрбээр даваа гарагийн турш Израилын албан тушаалтнуудтай уулзаж, тэр дундаа Нетаньяхутай хоёр цаг гаруй хэлэлцсэний дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө ингэж хэлсэн юм.
Блинкен Хамас бүлгийг мөн Вашингтоны саналыг хүлээн авахыг уриалсан байна. Тэрбээр өмнө нь гал зогсоох хэлэлцээг бүтээхээр өгч буй энэ түлхэлт нь хамгийн бүтэх магадлалтай мөн сүүлчийн боловч байж магадгүй гэжээ.
Өнгөрсөн долоо хоногт Катар улсад болсон гал зогсоох хэлэлцээнд Израил, Хамасын тал ямар нэгэн тохиролцоонд хүрч чадаагүй юм.
Хэлэлцээ энэ долоо хоногт хоёр талын санал зөрөлдөөнийг арилгах гэсэн АНУ-ын хүчин чармайлт дор Египетийн нийслэл Кайро хотод үргэлжилнэ.
АНУ тохиролцоонд хүрнэ гэж өөдрөг хүлээлттэй буйгаа илэрхийлж, Нетаньяху Блинкентэй уулзсанаа эергээр дүгнэсэн ч Израил болон Хамасын талууд хэлэлцээ хүндхэн байх болно гэдгийг онцолсон юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баахан гэм зэмгүй иргэдийг үй олноор нь хөнөөж �##�чихаад одоо болохоор юу ч болоогүй юм шиг г�##� зогссооно гэж дүр эсгэж байна. Дандаа дайн дэгдээж, дэлхийн улс орнуудыг хооронд нь хагар�##�дуулж ашиг хонжоо хайж явдаг өмхий АНуусуудын башир арга ч мөн дөө.