Гадаад мэдээДЭЛХИЙ

Сицилийн ойролцоо хувийн хөлөг живж Британи саятан охинтойгоо сураггүй болжээ

Даваа гарагт /2024.08.19/ Сицилийн ойролцоо хувийн хөлөг живсний улмаас нэг хүн амь үрэгдэж зургаан хүн сураггүй болсон байна.

Сураггүй алга болсон хүмүүсийн дунд Британи гаралтай технологийн бизнес эрхлэгч Майк Линч болон түүний охин байгаа юм.

Италийн эргийн хамгаалалтын алба мэдээлснээр 22 хүн тээвэрлэсэн Их Британийн далбаатай 56 метр урт тансаг зэрэглэлийн дарвуулт завь Портичелло боомтын ойролцоо бэхлэгдэн зогссон байжээ.

Тэгэхэд цаг уур гэнэт өөрчлөгдөж таагүй уур амьсгал үүссэний улмаас завь живсэн юм.

Ослыг харсан гэрчүүд үүр цайхын өмнө дарвуулт завь томоохон давалгаа дор орж алга болсон гэжээ. Онгоц живэхээс өмнө Линчийн эхнэр Анжела Бакарес зэрэг 15 хүн зугтаж чадсан байна.

59 настай Линч бол Британийн хамгийн алдартай бизнес эрхлэгчдийн нэг юм. Тэрбээр Кембрижийн их сургуульд хийсэн судалгаагаараа Британийн хамгийн том программ хангамжийн фирм болох “Autonomy”-г байгуулжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button