Top StoriesГадаад мэдээДЭЛХИЙ

SCMP: Монгол урт хугацааны төлөвлөгөөндөө оруулаагүй тул Сибирийн хүч 2 хийн хоолойн ирээдүй бүрхэг байна

Хонконгийн “South China Morning Post” агентлаг Монгол урт хугацааны төлөвлөгөөндөө оруулаагүй тул Сибирийн хүч 2 хийн хоолойн бүтээн байгуулалтын ажил бүрхэг байгаа талаар нийтлэл бичжээ. Тус нийтлэлийг орчуулж хүргэе.


Сибирийн хүч 2 хийн хоолой нь Монгол Улсын хувьд нэн чухал ач холбогдолтой ч урт хугацааныхаа төлөвлөгөөнд тусгаагүй нь тус төслийн ажил удаашрах магадлалтайг харуулж байна.

ОХУ, БНХАУ-ыг холбох Сибирийн хүч 2 хийн хоолойг Монгол 2028 он хүртэлх ажлын хөтөлбөртөө багтаагаагүй нь төслийг хойшлуулсантай холбоотой гэж олон хүн тайлбарлах болов.

Тус төсөл нь хоригт орсон Украинд дайтаж байгаа ОХУ-д санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжтой байсан юм.

2,594 км урттай болох тэрхүү хоолойны ихэнх хэсэг нь Монголоор дамжиж байгаа тул бүтээн байгуулалт, дамжуулалтын төлбөр зэрэгт тус улс оролцох шаардлагатай.

Монголын засгийн газар 2028 он хүртэлх ажлын хөтөлбөрөө өнгөрсөн баасан гарагт /2024.08.16/ танилцуулсан. Тус улс зургаадугаар сард сонгууль явуулсныхаа дараа эвслийн засгийн газар байгуулсан юм.

Шинжээчид хийн хоолойн бүтээн байгуулалт удаашралтай байгааг Бээжин, Москва хоёрын хооронд үнийн маргаан болон бусад геополитикийн хүчин зүйлстэй холбон тайлбарлаж байна.

Учир нь Украины дайнд ОХУ-д тусалж байна гэж дүгнэгдсэн орнуудад баруунаас хоёрдогч хориг тавьж магадгүй гэх айдас байгаа юм.

Монголын Үндэсний аюугүй байдлын зөвлөлд ажилладаг байсан Б.Мөнхнаран “Бид удаан хугацааны сааталд орох гэж байна. Москва Бээжингээс хүссэн тохиролцоогоо авах боломжгүй гэх дүгнэлтэд хүрч, илүү тохиромжтой цаг хүртэл төслийг хойшлуулах төлөвтэй байна” гэв.

Түүний үзэж буйгаар Газпром компани хийн хоолойн Монголд барих хэсгийг ганцаараа хянах сонирхолтойд Бээжин сэтгэл дундуур байж магадгүй аж.

Тэрбээр нэмж “Энэ нь Москвад Монголд урт хугацаагаар нөлөөлөх боломжийг олгож, Бээжингийн эрх ашигт хохирол учруулах байсан юм.Хэдийгээр ил тодоор хэлэгдээгүй ч хийн хоолойн Монгол дахь хэсгийг хөгжүүлэхийг Бээжингийн оролцоотой явуулах нь шударга байх байсан” гэсэн юм.

БНХАУ-ын Үндэсний газрын тосны корпорац (CNPC) болон ОХУ-ын Газпром компанийн хамтран явуулж буй Сибирийн хүч 2 төсөл нь бүтээн байгуулахад дор хаяж таван жил шаардагдана.

Төсөл ашиглалтад орсон тохиолдолд жилдээ Хятад руу 50 тэрбум куб метр байгалийн хий дамжуулах юм.

Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн дэд профессор Анна Киреева “CNPC” нь ОХУ-ын дотоодын зах зээлийн ханштай ижил үнээр хий худалдаж авахыг хүссэн гэж хэлжээ.

Газпромын хувьд хийн хоолойг барихад их хэмжээний санхүүгийн нөөц шаардагдах тул энэ санал нь хүсэмжит биш байсан юм.

Киреева нэмж “Энэ төсөл хоёр талын ашиг сонирхолд багтах учир эдгээр асуудлыг шийдэж болно. Гэхдээ үүний тулд хоёр тал хоёул тодорхой хэмжээний буулт хийхэд бэлэн байх хэрэгтэй. Цаашид хэлэлцээ хэрхэн үргэлжлэх тал дээр таамаглал дэвшүүлэхэд хэцүү байна” хэмээв.

Шанхайн нийгмийн шинжлэх ухааны академийн ОХУ, Төв Азийн судлаач Ли Лифан үүнтэй санал нэгтэй байгаа юм. Тэрбээр “Монгол БНХАУ, ОХУ-аас хөрөнгө оруулалт авах хүсэлтэй. Гэхдээ Орост мөнгө байхгүй, Хятад хөрөнгө оруулахаар яарахгүй байна” гэж хэллээ.

ОХУ-д Ямалын хийн талбайн бүтээгдэхүүнээ зарах үйлчлүүлэгч хэрэгтэй. Украины дайн эхэлснээс хойш Москва барууны хоорондын эдийн засгийн ихэнх харилцаа тасарсан. Ийм учраас барууны үлдсэн хоосон зайг дүүргэх хангалттай том худалдан авагч нь БНХАУ болж байгаа юм.

Чулуужмал түлшний асар их нөөцтэй учир ОХУ-ын эдийн засгийн харилцааны томоохон хэсгийг энергийн экспорт эзэлдэг. БНХАУ энэ жилийн эхний долоон сард 75.4 сая тонн байгалийн хий ОХУ-аас худалдан авсан.

БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Цяны мягмар гарагт /2024.08.20/ эхэлсэн Москва дахь айлчлалаар хийн худалдаа хэлэлцээрт их нөлөөлнө гэж үзэж байна.

Шанхайн Олон улсын судлалын хүрээлэнгийн Дэлхийн засаглалын судалгааны хүрээлэнгийн дэд захирал Жао Лонг хэлэхдээ энергийн тал дээр хамтран ажиллах нь Бээжингийн хувьд хоёр тал стратегийн үнэт зүйлсээ жинлэхэд тулгуурлана гэв.

Тэрбээр нэмж “Энэхүү төсөл нь гурван улсын хувьд харилцан биеэ нөхсөн шинж чанартай. Үнэ болон бусад техникийн асуудлаар зөвшилцөлд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Асуудал шийдвэрлэгдэлгүй өнгөрөхгүй” хэмээсэн юм.

Монголын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх долоодугаар сард болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж Монгол Улс нь хийн хоолойн төслийг БНХАУ, ОХУ урагшлуулахыг хүлээж байна гэж хэлсэн.

Москвагийн Эдийн засгийн дээд сургуулийн зочин багш байсан Алексей Чигадаев Монголын парламентын шийдвэрийг эрүүл сэтгэлгээ, бодлоготой алхам гэж тодорхойлов. Тэрбээр 2028 оныг төслийн цаашдын ирээдүйг ажиглах цэг гэж нэрлэсэн юм.

Эх сурвалж: South China Morning Post

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2024-08-21 10:17

hitaduud hogjim husseneree zahiyalah sonirholtoi baina orosuud bas ooriin erh ashigiig tootsood ali boloh oortoo ashigtai geree hiichih sanaatai tohirch chafahgui baina .manai huvid asuudal baihgui ali boloh ter shugamiig yavuulchih sanaatai guigaad huleej baina.

Зочин
Зочин
2024-08-21 10:42

Baruun, zuun Mongol gej xuvaax geegui bol bolix xeregtei.

Зочин
Зочин
2024-08-21 12:39

ПУТИН ЖИНПИН 2-н УНЖУУЛСАН ТОМ2 ТӨМСӨГНҮҮДИЙГ ХИЧНЭЭН ХАРХАВ ТУРЖ ҮХЭХ НЬ ГАРЦААГҮЙ МОНГОЛД ЮУ Л БНА НҮҮРС БНА ИЛ ДАЛД ТОЙМГҮЙ ТҮҮНИЙГЭЭ АШИГЛМААД БДГ ЭРДЭМТЭН МЭРГЭДИЙНХЭЭ ҮГИЙГ СОНСОМООР БДГ НӨГӨӨ СҮР ДУУЛИАН БОЛСОН УРАНЫ \ЗӨӨВЧ ОВОО\ ХЭЛЭЛЦЭЭР ТӨСӨЛ ХААЧИВ ХЭН НЬ БАРИХ НЬ ХАМААГҮЙ БАГА ОВОРЫН АТОМЫН СТАНЦ НЭН ДАРУЙ ХЭРЭГТЭЙ БНА ҮРГЭЛЖ ТАМЫН ТОГООНЫ ЁРООЛ РУУ НЭГНИЙГЭЭ ЧИРЧ БДГ БУЗРУУД \ БАТТУЛГА ДАВААСҮРЭН... \ТӨРД БАЙСАН ЦАГТ МОНГОЛЧУУД ЭРЧИМ ХҮЧНИЙ ГАЧААЛААС МӨДДӨӨ ГАРАХГҮЙН БОЛОЛТОЙ

Зочин
Зочин
2024-08-21 21:17

Энэ хоолой баригдв�##� орос, хятад цэргүүд орж ирж хөрөнгөө хамга�##�ах л болох байх даа, бид хоолойн наана цаана гарах гэж тэднээс зөвшөөрөл авдаг болох биз

Иргэн
Иргэн
2024-08-21 23:05

Цаашлаад их аюултай төсөл!!! Цэвэр өөрсдийн эрчим хүчний системд найд!!! Цаад хоёрын чинь булаац�##�даж бн Монголын минь!!!

Tumur
Tumur
2024-08-22 09:32

өмхий тэнэг хог тэгээд япон,хятадын элчинд очоод тэр газраа нэхээч , чадахгүй өмхий бөөс байж , тухайн цаг үеэр нь тэнэг новшоо , тухайн цаг үед БНМАУ-г нэг ч улс , их гүрнүүд хүлээн зөвшөөрөөгүй , тиймээс "олон улс болон хөрш орон"-нь хүлээн зөвшөөрсөн "ХИЛ"-гэж байгаагүй , �##�дсан , өгсөн гэдэг нь ямарч Бат�##�гаагүй , баргууд бол газраа �##�дсан л гэж байгаа, олон юм хуцаад байв�##� , баргуудын(хятадын) т�##�аас "нэхэмжлэх"-нь нээлттэй -эргүү тэнэг новшоо , тэгээд ч япон БНМАУ-г хүлээн зөвшөөрдөггүй юм чинь юу гэж Монголыг хэлэлцээрт оруулах юм , ЗХУ харин ч эсрэгээрээ Монголчуудыг "Оролцуулах"-ёстой гэж сан�##� тавьсан , ингэснээр япончуудаар өөрсдөөр нь Монголыг хүлээн зөвшөөрүүлэх гэсэн боловч япон татг�##�зсан, мэдээж "байхгүй"-улсыг хэлэлцээрт оруулна гэж юу байх вэ дээ эргүү тэнэг хогоо, япончууд чамаас ухаантай, өмхий эрлийзээ

Холбоотой мэдээ

Back to top button