Гадаад мэдээДЭЛХИЙ

Хойд Солонгосын цэрэг Өмнөд рүү дүрвэжээ

Мягмар гарагийн /2024.08.20/ өглөө Хойд Солонгосын цэрэг Өмнөд Солонгосын хилийг давж дүрвэсэн байна.

БНСУ-ын зэвсэгт хүчин хоёр Солонгосын хилийг тусгаарладаг зэвсэгт хүчингүй бүсээс (DMZ) тэр цэргийг илрүүлж, Өмнөд Солонгос руу ирэхэд нь тусалсан гэж мэдээлжээ.

Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний нэгдсэн штаб (JCS) тэр эрэгтэйг штабын түрүүч байсан цэргийн алба хаагч гэсэн юм. Түүнийг хэрхэн хил давсан гэдгийг шалгахаар холбогдох байгууллагууд ажиллаж байна.

БНАСАУ-ын иргэн Солонгос хоорондын хилийн баруун талд орших Хан мөрнөөр Өмнөд рүү зугтсанаас хоёр долоо хоног гаруй хугацааны дараа тэр цэрэг дүрвэв.

Хойд Солонгос дахь хүнсний архаг хомсдол болон, улс төрийн дарангуйллаас дүрвэх хүмүүсийн урсгал үргэлжилсээр байна. Энэ оны эхний хагас БНАСАУ-аас БНСУ-руу дүрвэсэн хүмүүсийн тоо 105-д хүрчээ.

Тавдугаар сарын сүүлээс хойш Хойд Солонгос Өмнөд рүү хог тээвэрлэсэн агаарын бөмбөлөг нисгэх болсон. Үүний хариу БНСУ хил дээрээ Пёняны эсрэг мэдээ мэдээлэл, нэвтрүүлэг, К-поп хөгжим зэрэг суртал ухуулга цацаж байгаа юм.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-08-21 13:40

"Зэвсэгт хүчингүй бүс" гэдэггүй "цэрэггүй бүс" гэж тогтсон үг бий юмсан

Зочин
Зочин
2024-08-21 16:28

Ар гэр хамаатан садан нь хүнд ял авах нээ

Зочинзочин
Зочинзочин
2024-08-23 18:34
Reply to  Зочин

амиа бодсон хог байжээ ар гэриихэн нь үлдсэн бүх хүмүүс гэсэн үг... маш хүнд ял авдаг юм гэсэн

Зочин
Зочин
2024-08-21 19:02

Хойт солонгосчууд нэгэн зэрэг тэмцэж ардчилсан улс болцгоо. Дараггуйл�##�тай нийгэм хэзээ нэгэн цагт маш хүчтэй тэсэрч эрх баригчид нэг бол огцордог нэг бол румыны удирдагч агсан Чаушеску шиг газар дээрээ нам буудуулж үхдэг юм. Тэгэхээр пампрастыг аюултай үхэл хүлээж байж мэднэ дээ.

Зочинзочин
Зочинзочин
2024-08-23 18:37
Reply to  Зочин

Хүзүүгүй эд нар шиг ардчил�##� гэж хошигоруулж байгаад бүгдииг цөлмөөд Ану руу зугт гэжүү

Зочин
Зочин
2024-08-21 22:43

Улсын нийслэл Улаанбаатар хотоо сумын сэтгэхүйтэй болгочихвол дэлхий дурсахгүй шүү!

Цогягү
Цогягү
2024-08-22 18:45

Ганц хүн дүрэвдэггүй оргодог юм Монголоо �##�дмар минь

Холбоотой мэдээ

Back to top button