Гадаад мэдээДЭЛХИЙ
Аюулгүй байдлаас болж оросуудыг болзооны аппликейшн ашиглахгүй байхыг зөвлөжээ
ОХУ-ын эрх баригчид Украины зэвсэгт хүчин Курск мужид довтолгоо явуулж байгаатай холбогдуулан хилийн бүсэд амьдарч буй хүмүүсийг болзооны аппликейшн ашиглахгүй байхыг зөвлөсөн байна.
Энэ нь Украины хүчин болзооны аппаар дамжуулж хэрэгтэй мэдээлэл авахаас сэргийлэх зорилготой юм.
Тодруулбал ОХУ-ын Дотоод хэргийн яам Брянск, Курск, Белгород мужуудын оршин суугчид болон тус бүс нутагт буй цэрэг, цагдаагийн алба хаагчдыг болзооны апп татахгүй байж, бичлэг цахим хуудас дээрээ оруулахгүй байхыг уриалжээ.
Мөн тус яам иргэдийг танихгүй хүмүүсээс ирсэн мессеж дотор аливаа линк дээр дарахгүй байх, цэргийн машин явж байгаа замын бичлэгийг хийхгүй байх гэх мэт урт жагсаалт бүхий сануулга гаргасан байна.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.