Монголчуудад 20 жил тусалж буй Shinide: Бусдад туслах нь ерөөл залбирал түмэнтээ уншуулснаас илүү буяныг хураана

Энэ ирланд эмэгтэй монголчуудад тус хүргэсээр бараг хориод жил болжээ. Ингэхдээ нутагтаа хөрөнгө босгож, үүнийгээ халуун сэтгэлийн дэм тус шаардлагатай монгол ээж, хүүхдүүд, ядуу амьдралтай айлуудад хүргэдэг. Алс нутгаас монгол түмэнтэй ийн холбогдох болсон шалтгаан нь түүний хориод насандаа буддын шашинтан болсон замналын үр. Бид Shinade-г Монголд ирээд байхтай нь таарч, ярилцлаа.
-Та өөрийгөө танилцуулаач. Таны бусдад тусладаг сайхан үйлсийн талаар сонсоод уулзахыг зорин ирсэн юм?
-Би Ирландын зүүн нутгийн хөдөөний жижиг тосгонд төрсөн. Ээж, аав хоёр маань бага сургуулийн багш хүмүүс бөгөөд зургаан хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүлд өссөн. Би багшийн сургуульд сурч, бас герман хэл сурсан. Явсаар байтал манай эгч ямааны фирмтэй болоод бид нар бяслаг хийж эхэллээ. Дараа нь бяслагаа зардаг болсон гэх мэтээр миний амьдрал маш олон тийшээ савласан.
Одоо эргээд санахад 34 жилийн өмнө 16, 17 настай байсан юмуудаа. Хичээл дээрээ сууж байхдаа гэнэт л миний сэтгэл ямар завсар зайгүй сарниж, үсчиж, дотор нь ямар олон зүйл болж байгааг анзаарсан. Тэр үед бясалгал энэ тэр гэж огт мэддэггүй байсан болохоор сэтгэлийнхээ тухай, бодлуудынхаа талаар харж анзаардаг хүн тэр болгон байсныг мэдэхгүй. Харин надад бол завсар зайгүй энэ олон бодол санаатайгаа төөрөлдөж бүх л насаа өнгөрүүлнэ гэж үү гэсэн асуулт төрсөн юм.
Тэр үед би Далай багшийн тухай огт мэддэггүй байв. Гэтэл эгч маань Хятадад амьдарч байгаад ирэхдээ Далай багшийн тухай ярьсан. Тэр үед надад шууд л энэ хүн сэтгэлийн талаар мэддэг байж таарна даа гэсэн бодол төрсөн юм.
Дараа нь сураглаад байтал бидний амьдардаг суурингаас гурван цаг яваад хүрэх газар Төвөдийн хийд байдгийг сонссон. Би нэг зүүд зүүдэлсэн юм, тэр үед.
-Юу гэж...?
-Багадаа кино үзээд дахин төрөх, урд хойд төрөл байдаг гэдэгт итгэдэг болчихсон байсан юм. Тэр зүүдэнд минь хоёр эрэгтэй хүн байсан. Тэд хоёулаа улаан хүрэн хуврагын хувцастай бөгөөд надад будаа яаж дурьдалтай буюу бүх хөдөлгөөн дээрээ анхаарч идэх талаар зааж өгсөн. Тэр чинь Ринбүчитэй уулзахаас хэдэн жилийн өмнөх зүүд юм. Тэгээд олон жилийн дараа Ирланд дахь "Жамбаалан" нэртэй төвөд хийд дээр очиж Ванчин Ойбрүл ринбүчи багштай уулзахад зүүдэнд ирсэн хувраг яг мөн байсан.
Тэгээд Ринбүчитэй уулзасныхаа дараа надад Төвөд цагаач нарт туслах хүсэл төрсөн. Яг үүнийгээ хэлэх агшинд багш Энэтхэгт байдаг өөрийн нэг хамаатнаасаа захидал авсан. Захидалд "Төвөд хүүхдүүдэд боловсрол олгох хэрэгтэй байна, та туслаач" гэж. Ингээд яг нэг цагт хоёр талаасаа зохицол бүрдээд Ринбүчи “Чи явж миний хамаатантай уулзаж, нийлээд бусдад яаж туслах талаар бодоод үз дээ” гэсэн. Ингээд би Энэтхэгт очиж, төвөдүүдтэй уулзаж тэнд төвөд хэл сурсан юм. Ринбүчид анх бараалхахдаа надад туслах хүн байна гэж мэдсэн юмаа.
-Та тэгэхэд хэдэн настай байв?
-26 настай байсан. 1999 онд шүү дээ. Би тэнд нэг сар болсон. Багшаас гурван эрдэнэд аврал одуулах ам тангараг авч бурхны шашинтан болж Лувсаншаравдулмаа гэдэг нэг өгсөн. Миний итгэл одуулсны нэр юм. 1999 оны 11 сард би Энэтхэг явсан.
-Ямартай ч сэтгэлээ тогтоож, амирлуулахад суралцсан-

-Сэтгэл доторх замбараагүй зүйлсийнхээ учрыг тэр үеэс олж чадсан уу?
- Ямар ч байсан сэтгэлээ жаахан тогтоож, амирлуулах аргад суралцсан. Ринбүчи надад амьсгалаа тоолох, амьсгал дээрээ тогтох бясалгал заасан. 1-7 хүртэл долоон амьсгал дээр тогтоод гээд л. Үүнийг хэдэн жил хийсний дараа “Багшаа та надад өөр арга заахгүй юмуу. Би амьсгал дээрээ тогтоод л байгаа" гэхэд Ринбүчи Төвөд лам нар 70, 80 жил л энэ амьсгалын бясалгалаа хийдэг ш тээ гэж хэлсэн. Багш чи өдөрт таван минут л суучих, бидний амьдрал хэтэрхий зав чөлөөгүй байна. Ингээд бүтэн жил өдөр бүр 5 минут суучихсан бол дараагийн жилээс нь 7 минут гэх мэтээр нэмээд яваарай гэж айлдсан. Би тэр дасгалаа л хийдэг.
Би "Жамбаалин" төвд очоод 26 жил болж байна. Энэ хооронд миний сурсан зүйл нэг их биш ээ. Гэхдээ 26 жилийн дараа өөрийгөө л хүлээн зөвшөөрлөө. Хүн секунтэд 60 гаруй бодол боддог гэнэ. Би ч гэсэн ялгаагүй тэдний нэг юм байна, миний сэтгэл гэдэг эмх цэгцгүй, элдэв хортой муу бодол санаа орж ирдэг тэрэндээ ямар ч хяналтгүй, өөрийн эрх байхгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Бас тэрэнтэйгээ ажиллах ёстой гэдгийг ойлгосон доо.
-Нөгөө талаас та бас олон сайхан зүйлийг ойлгож, ухаарч, мэдэрч, үзэж харсан байх аа. Өнөөдөр Монгол улсад ирээд бид ярилцаад сууж байгаа нь ч бас бурхны шашны замнал болов уу. Та энэ тухайд ярьж өгөөч?
-Би хоёр хүүхэдтэй. Монголыг би өөрийнхөө гурав дахь хүүхдийг гэж боддог. /уйлав/ Жамбаалинд амьдарч байхад их дээр үед дээ. Ринбүчи сандал дээр суугаад толгойгоо бариад “Монголд амьдрал бас амаргүй байнаа. Би яаж туслах вэ” гэж хэлсэн нь миний сэтгэл зүрхэнд их гүн хүрсэн. Би тэгээд яах вэ гээд бодож эхэлсэн. Энэтхэгт очоод хүмүүст туслах гээд оролдоход хүчлээд байх ёсгүй гэдгийг сурч авсан юм. Би туслах гээд байгаа биш тэр улс оронд чинь өөрийнх нь мэдлэг чадвар бүх зүйл нь байгаа юм байна. Яаж дэмжих вэ гэхээр гол нь л санхүүгийн асуудал байсан. Тиймээс би монголд санхүүгийн дэмжлэг л үзүүлбэл тустай юм байна гэж бодоод мөнгө босгож эхэлсэн.
Ринбүчи өөрийн сэтгэлд байгаа энэрэл нигүүлсэл, билэг билгүүнээрээ бусдад яаж туслах вэ гэдгийг жинхэнэ утгаар нь мэддэг хүн. Түүний тус яг шидэт дохиур мэт хүмүүсийн амьдралыг өөрчилж чаддаг. Яавал өөрчлөгдөх вэ гэдгийг мэддэг. Жишээ нь, бид нар хүнийг хараад өрөвдөөд байдаг ч билэг ухаан дутдаг юмаа. Жишээ нь, манай төв дээр нэг эмэгтэй амьдардаг байлаа. Их олон жилийн өмнө санагдана. Тэр хүн сэтгэл санааны хувьд хэвийн биш, хэдэн ч өдрөөр хамаагүй өрөөнөөсөө гардаггүй байлаа. Би нэг удаа өглөөний цай бэлдэж өрөөнд нь оруулж өгчхөөд тэрийгээ маш их зүйл хийсэнд санаж Ринбүчид хэлтэл “Одоо тэгээд тэр өрөөнөөсөө бүр гарахгүй ш тээ” гэсэн. Надад жаахан ч гэсэн сайхан сэтгэл байсан ч ямар ч билэг ухаан байсангүй. Хүнд яаж туславал жинхэнэ тус болох вэ гэдгийг бид нар мэдэхгүйг харсан. Гэтэл Ринбүчи бүгдийг нь хослуулж байгаад туслахаар дандаа жинхэнэ нэмэр болдог.
Ринбүчигийн хийж байгаа үйлсийг харахаар бурхны шашин, христийн шашинтай нийлсэн юмшиг харагддаг. Мэдээж бурхны шашинд бүтээгч эзнийг хүлээн зөвшөөрдөггүй миний бодол үзэл ч тийм. Гэхдээ Ирландын уугуул шашинд ядууст их тусладаг. Бид нар номлогч дээр очоод миний төлөө залбираад өгөөч гэхээсээ илүүтэй яаж нийгэмдээ, бусдад туслах вэ гэдгийг сүмтэйгээ хамтарч хийдэг. Тэгэхээр миний бодлоор үйлийн үрийн хувьд ч гэсэн бусдад л тусалж байх юм бол өөрийнхөө төлөө ерөөл залбирал уншуулснаас илүү буяныг хураана гэж би боддог. Манай гэр бүлээс ч гэсэн миний эгч яагаад Хятад, Кени рүү явж байсан бэ гэхээр каталоги шашны шугамаар бусдад тусалж явсан. Дандаа ядууст тусалж байсан. Бусдад туслах ёстой гэдэг бодол каталоги шашинд маш гүнзгий байдаг учраас Ринбүчигийн үйлдэж байгаа үйл нь тэр талаараа тэгээд бурхны шашинтай их сайхан нийцдэг юмшиг санагддаг.
-Яваандаа та билэг оюуны туршлагатай болсон уу?
-Ринбүчигээс зөндөө олон юм суралцаад явж байгаа гэж боддог. Жишээ нь, аав маань улс төрд их орж байсан. Хүнд тус болохоороо тэрнийхээ төлөө дандаа нэр төр олж авах мэт байсан. Гэтэл үнэн хэрэг дээрээ бидэнд бурхан болж бүтээх хиргүй ариун мөн чанар байгаа шүү дээ. Тэр талаа яаж хөгжүүлэх вэ гэдэгт анхаардаг болсон. Тэгэхээр би сайшаагдах юмсан, нэр төр олохсон гэхээсээ илүүтэй Далай багшийн айлдсанчлан “Ухаалгаар амиа бодоорой” гэдгийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ юу гэсэн үг вэ гэхээр бусдад өгөх юм бол өөртөө сайхан санагдаад, баяр баясгалан төрөөд байгааг илүү хөгжүүлж, тэр чанарынхаа төлөө бусдад туслахсан гэж хичээж байна даа.
-Бурхны шашинд хэрхэн хөтлөгдсөн бэ гэдэгт илүү анхаараад Монголд ирсэн тухай яриа орхигджээ?
- 2007 онд анх ирсэн. Би тэгэхэд жирэмсэн байсан. Одоо миний охин 16 настай. Анх ирээд 2 сар амьдарсан. Гэр гэдэг зүйлийг анх удаа харж байлаа. Төвийн эргэн тойрон тэр чигээрээ гэр хороолол, тэрүүгээр явахад зүрх зүсэгдэж байсан гэж хэлж болно. Ихэнх айлууд ядуу. Дээр нь дандаа өрх толгойлсон эмэгтэйчүүд байсан. Тэд яаж амьдрах вэ, ажил хийх үү, хүүхдээ харах уу. Ингээд бодохоор надад маш хэцүү байсан. Би ядуу дорой амьдралыг Энэтхэгт харсан. Гэхдээ -40 градус хүрдэг газар ийм ядуу байх чинь ямар хэцүү вэ гээд бодоход зүрх зүсэм байсан.
Тэрнээс хойш энэ олон жил өнгөрөхөд Асрал өөрийнхөө явуулж байгаа үйл ажиллагаа нийгмийн ажлаа энэ хэмжээнд авч явж байгаа нь гайхалтай санагддаг. Хүмүүст урт богино хугацаанд яаж туслахыг бодлогоор хэрэгжүүлж байгаа нь энэ жижиг байгууллагын хувьд гайхалтай. Санхүүгийн хүндрэл байнга учирч байдаг учраас бид нар хөрөнгө босгож туслах ажлыг хийдэг. Бид нар энэ ажлынхаа төлөө цалин авдаггүй. Бүх ажлыг сайн дураараа хийдэг. 7 жилийн өмнө ТББ-уудын талаар судалгаа хийдэг нэг профессор ирж Асрал төвтэй танилцаад санхүүжилт босгож зарцуулж байгаа талаараа гарын авлага хийх хэмжээний газар байна гээд буцсан.
Би халааснаасаа мөнгө гаргаж өгдөггүй. Ирланддаа хөрөнгө босгоод Ринбүчид очихоор багш хэнд хэрхэн яаж туслахыг шийддэг. Одоо бол МIM гээд эмэгтэйчүүд эсгий шаахай хийж буй төсөлд ихээхэн анхаарлаа хандуулж байгаа. Жилийн өмнөөс Английн нэг компанитай хамтран ажиллаж эхэлсэн. Ингээд тухайн компанийнхаа шаардлагын дагуу бид нар өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг өөрчлөх сайжруулахаар ажиллаж байна. Ингээд борлуулалт жигдрээд ирэхээр эмэгтэйчүүдийн төсөл маань ашиг олоод эхэлнэ. Тэр мөнгө буцаад Асралын нийгмийн ажлыг санхүүжүүлээд эхлэх болов уу гэж найдаж байна. 50-60 мянган еврогоор нэг жилд 100 мянган евро болсон. Хэдий бага юмшиг сонсогдож байгаа ч тийм амар олдохгүй байна. Ринбүчигийн алсын хараа бол өөрсдийн бизнесийн үйл ажиллагаараа үүнийгээ дэмжих болов уу гэсэн санаа байгаа. Бусдыг нь бид нар гаднаас босгож оруулж ирж байна. Гэтэл монгол хүмүүс бас үүндээ өөрсдийнхөө хувь нэмрийг оруулаасай гэж бодож байна. Асралын юу хийж байгааг хүн бүхэн ойлговол туслахаас гарцаагүй. Энд өгч байгаа 100 төгрөг ч зөв замаар явдаг.
-Хөрөнгө босгоно гэдэг дээр гол мессэжээ юу гэж өгдөг вэ?
-Хоёр зүйлийг чухалчилж хэлдэг. Таны хандивлаж байгаа мөнгө яг энэ хэмжээгээрээ монголд очдог дундаас нь хэн нэгэн аваад баяждаггүй. Тийм тохиолдол дэлхий дээр олон байна ш тээ. Мөн энэ төвийг монголчууд өөрсдөө авч явдаг гэдгийг хэлдэг. Энэ хоёрыг тайлбарлаж өгөх нь маш чухал юмшиг ээ. Жишээ нь, би сая наашаа ирэхээсээ өмнө хөрөнгө босгох гэж нэг концерт зохион байгууллаа. Тэндээсээ 5000 евро босгож чадлаа. Энэ чинь зөвхөн 20/1 шүү дээ. Тэгэхээр надаас өөр 19 хүн ийм ажил зохион байгуулчихвал эдний жилийн төсвийг босгох гээд байна. Яах аргагүй л амьдрал нь юу ч үгүй л болоод байгаа хүмүүст тусалдаг. Гэрт нь зуухыг нь түлээ түлшийг нь хоол хүнс авч өгөөд хүүхдүүдийгт нь төвдөө авч ирээд хооллоод хичээл номыг нь хийлгэж байна.
Би хөрөнгө босгохдоо хүнээс надад өгөөч ээ гээд гуйгаад байх биш оронд нь ямар нэгэн хариу барих нь чухал гэж боддог. Надад 30 доллар өгчих танд буян болно гэхийн оронд та концерт үзээрэй, бид нар сугалаа явуулна гэх мэтээр явдаг. Би сүүлийн есөн жил хүлээн авалт зохион байгуулж байгаа. 250 хүн урьдаг. Нэг хүн 50 евро төлнө. Маш сайхан хоол бэлдэнэ. Ингэхдээ эргэн тойрныхоо орон нутгийнхаа фирмүүдээс түүхий эдээ аваад сайхан хооллож ундлаад орой нь бүжиглэж наадна.
-Ар гэрийнхэндээ хэрхэн ойлгуулдаг вэ?
-Би өөрөө ганц бие эмэгтэй. Нөхөр маань архины хамааралтай хүн байсан учраас бид салсан. Би 17 настай охин, 13 настай хүүтэй. Тэд нар маань өсвөр насандаа байгаа учраас намайг нэг их сайн ээж гэж хардаггүй. Би өөрөө кафе ажиллуулдаг хувийн бизнестэй. Тэгээд энэ мөнгө босгож туслах ажилд хамаг цагаа зарцуулдаг болохоор нөгөө хоёр маань намайг сайн ээж гэж одоохондоо харж чадахгүй байгаа. Гэхдээ би тэд нар одоохондоо ойлгохгүй байгаа ч ээжийнхээ хийж байгаа ажлыг харж байгаа гэдэгт итгэдэг.
Хүнд тусална гэдэг өөрт ямар их баяр баясгалан авч ирдэг вэ гэдгийг л би мэдэрсэн. Туслаад байгаа юмшиг хэрнээ өөрийгөө бас бодоод байгаа биз. /инээв/Тэр бол надад үнэхээр их баяр баясгалан авч ирдэг. Би хүүхдүүдээ багадаа өвдөхөөр эмнэлэгт авч очоод ч юмуу тусалж чаддаг байлаа. Гэтэл энд аав ээж нар ямар ч мөнгө байхгүй, хүүхдээ өвдөхөөр тэврэхээс цаашгүй байх нь ямар хэцүү вэ гэдгийг би ойлгоод байна. Тэгэхээр л тэр хүмүүст жаахан ч гэсэн туслачих юмсан гэсэн хүсэл байгаа даа. Тэр маань надад жаргал авч ирдэг.
-Уучлаарай, хувийн чанартай асуулт асууя. Та нөхөртөө тусалж болоогүй юмуу?
-Архичин хүн гэдэг онцгой зүйл нь тэд өөрсдөө үнэн сэтгэлээсээ тусламж авья гэж хүсээгүй тохиолдолд хүн хэчнээн хүчлээд тусалж чаддаггүй юм билээ. Мэдээж би өөрийнхөө хэмжээнд хичээсэн ч болоогүй учраас хоёр тийш болохоос өөр арга байгаагүй. Тэр миний хүүхэд биш шүү дээ. Салснаараа би гэр бүлдээ тусалсан болохоос гэр бүлээ хагаралдуулаагүй гэж боддог. Яагаад гэхээр архичин хүн гэр бүлээ эвддэг учраас хортой орчноос хүүхдүүдээ салгасан нь хамаагүй дээр шийдвэр байсан гэж би дүгнэдэг. Би гэр бүлдээ тус болсон.
-Монгол эмэгтэйчүүд соёл, уламжлал болоод нийгмийн дарамтад орж, архичин хүнтэй амьдрах хэрэггүй -

-Манай монголд ийм гэр бүл олон ч элэг бүтэн байя гэсэн зорилгод хөтлөгдөж байсаар л байдаг. Та тэр хүмүүст хандаад юуг хэлмээр байна вэ гэвэл?
-Би бол шууд сал гэж хэлнэ. Архичин хүмүүс гэр бүлээ бүрэн бүтэн элэг бүтэн байлгахаасаа илүүтэй гай болдог. Архичин хүнийг хооллоод, ундлаад, цэвэрлээд байх тусам улам давардаг. Тэр чинь өвчин шүү дээ. Тэгэх тусам л өвчин нь сэдэрнэ. Надад архинаас гарсан найзууд байдаг. Тэд нар бүр ёроолдоо хүрээд үүнээс доош унаж болохгүй юм байна гэдгээ ойлгохоор ухаан ордог гэдэг. Гэтэл тэр нөхцөлийг нь хангахгүй эхнэр нь үргэлж өөд нь татах гээд байвал тэд хэзээ ухаан орох вэ. Тийм эрүүл биш орчинд өсөх нь хүүхдүүдэд хортой учраас би шууд явуул гэж хэлнэ. Тэрний дараа магадгүй тэр хүн ухаан орох юмбол архинаас гарна биз. Гэр бүл дотроо байгаа тохиолдолд ухаан орохгүй.
Дахиад л түрүүний ярьж байсан хүнд тусалъя гэвэл энэрэл нигүүсэл байгаад зогсохгүй билэг оюун байх хэрэгтэй гэдгийн жишээ шүү дээ. Бид мэдээж гэр бүл бүрэн бүтэн байгаасай, үр хүүхэд ээж аавтайгаа байгаасай гэдгийг хүсдэггүй хэн байх билээ. Гэтэл байшин барих гэтэл нэг тулгуур нь нурч уначхаад байвал тэр байшин босохгүй шүү дээ. Тэрэнтэй адилхан хэн нэг нь эрүүл бус байхад эрүүл гэр бүл болж чадахгүй учраас тэрийг заавал босгох гээд, байлгах гээд, соёл уламжлал болоод нийгмийн дарамтад ороод байгаад байх хэрэггүй. Дөрвөлжин байшин хэдий тогтвортой ч гурвалжин байшин байж болно. Тийм учраас би тэрийг л сонгож авсан юмаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
мундаг эмэгтэй байна, ажлын амжилт эрүүл энхийг хүсье, Монголд туслах сэтгэлтэй явдагт тань т�##�архаж байна
Буян нь дэлгэрэг ээ. Хурай хурай хурай...
Quan Yin Method буюу Арьяаб�##�ын Аргаар бяс�##�гав�##� хамгийн үр дүнтэй. Энэ т�##�аар SupremeMasterTV.com сайтаас мэдээлэл авч болно.
Ярилцлага авсан хүнийхээ нэрийг зөв бичээчээ
Манай ашигт м�##�тм�##�ын баялгийг хулгайлан ханаж цадахгүй з�##�гиж байгаа баячууд улс төрчдийн дэргэд энэ хүн чинь энэрэнгүйн дээд Бурхан байна даа! Сайн сайхныг хүсэн ерөөе ээ!
Буяны төлөө гэсэн ховор хүн юмаа.
ШАРЫН ШАШИН БОЛБООС АРД ТҮМНИЙГ МУНХРУУЛАГЧ ХҮЧИТ ХАР ТАМХИ ГЭЖ МАРКС ЭНГЕЛЬС ГЭЖ ХОЁР АХ АЙЛДЖЭЭ.АРДЧИЛЛЫН САЛХИ СЭВЭГНЭЖ БҮХ ШАШНЫГ ЧӨЛӨӨТЭЙ ТАВЬСНААС ҮҮДЭН МОНГОЛЫН ЭРГҮҮ СЭТГЭЦИЙН ХЯМРАЛТАЙ ӨӨРТЭЙ ИТГЭЛГҮЙ ЭР ЭМ НАС НАСНЫ ХҮНДҮҮД ИСУС БУДДА ЛАЛ МУСУЛЬМАН БАХАЙ ЗЭРЭГ ШАШНЫГ ОРОЙН ДЭЭД ШҮТЭЭНЭЭ БОЛГОЖ ЗАРИМ НЭГ ЭРГҮҮ НЬ ААВАА НАМАЙГ БАВААЧ ГЭЖ ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ОРИЛОЛДОЖ БАЙГААГ ЮУ ГЭЖ ОЙЛГОХ ЮМ.
Кат�##�оги гэж буруу бичжээ. Католик шүү
Кат�##�оги шашин гэж буруу бичжээ. Католик гэх нь зөв шүү. Ярилцаж байгаа зочныхоо нэрийг бас буруу бичсэн байна гэж нэг хүн шүүмжилсэн байна.
мундаг эмэгтэй байна. ирландчууд өлсгөлөнд нэрвэгдэж зовж үзсэн хүмүүс, одоо ч мундаг хөгжиж байгаа орон доо. архичин хүн таны хүүхдэд эцэг байж чадахгүй, тиймээс с�##�снаар ядаж хүүхэд болоод өөрийгөө арай тайван байд�##�д амьдруулнаа гэсэн үг.хүүхдэд аймшгийн кино шиг зодоон нүдэн �##�аан т�##�аантай амьдр�##� хэрэггүй.