Дэлхийн хоёр дахь хамгийн том алмаз Ботсванагаас олджээ
Дэлхийд жингээрээ хоёрт бичигдэх том алмаз Ботсвана улсаас олдсон байна. Тус 2,492 карат бүхий алмазыг Канадын “Lucara Diamon Corp” компани олборлосон юм.
Тэдний гаргасан мэдэгдлээс харвал чулууг рентген туяа дээр суурилсан технологи ашиглан Ботсванагийн хойд хэсэгт орших Карове алмазын уурхайгаас илрүүлсэн байна.
“Lucara” компанийн ерөнхийлөгч Уильям Ламб мэдэгдэл хийхдээ “Энэхүү ер бусын 2,492 карат бүхий алмазыг олборлосондоо их баяртай байна” гэжээ. Тус компаниас нийтэлсэн зураг дээр алмаз алганы дайтай том байсан юм.
Европ хамгийн том алмазын цахим худалдаа эрхлэгч “77 Diamonds” компанийн гүйцэтгэх захирал Тобиас Корминд “Энэ олборлолт нь том алмазыг хэсэг хэсгээр салгахгүйгээр гаргаж авах боломжийг олгодог шинэ технологийн ачаар явагдсан” гэжээ.
Ботсвана бол дэлхийн хамгийн том алмаз үйлдвэрлэгчдийн нэг. Ийм учир алмазын салбар нь тус улсын орлогын гол эх үүсвэр, ДНБ-ий 30 хувь мөн экспортынх нь 80 хувийг бүрдүүлдэг.
Дэлхийн хамгийн том алмаз нь Өмнөд Африкаас 1905 онд олдсон 3,016 каратын чулуу байсан юм.
Эх сурвалж: Al Jazeera
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.