АНУ-руу хар тамхи тарвас хэмээн оруулах гээд бүтэлгүйтжээ
АНУ-Мексикийн хилээр таван сая гаруй ам.долларын үнэ бүхийн метамфетаминыг ачааны машинтай тарвас дотор хийж оруулах гэж байсныг АНУ-ын хилийн албаныхан илрүүлжээ.
Хар тамхийг тарвастай адилхан ногоон өнгийн уутаар боож, жинхэнэ тарвасын дунд хийсэн байсан юм.
Хилийн хамгаалах албаныхан нийтдээ 1220 боодол буюу хоёр тонн гаруй метамфетамин хурааж авчээ. Машины жолоочийг Дотоодын хамгаалах албаныханд хүлээлгэн өгсөн байна.
Мексикийн картелууд АНУ-д орж ирж буй метамфетамины хамгийн том үйлдвэрлэгч мөн нийлүүлэгчид юм.
Ачаа дотор хар тамхи нуух нь хууль бус бодсыг хилээр нэвтрүүлдэг түгээмэл арга болжээ. Картелууд ихэнхдээ гадилтай хамт хар тамхи нуудаг ч хилийн албаныхан саяхан гуда бяслаг, авокадоноос хар тамхи илрүүлсэн аж.
Хоёрдугаар сард Мексикийн хууль сахиулах албаныхан томоохон лабораториос 40 тонн гаруй хар тамхи хураан авсан байна.
Тус лабораторид 200 гаруй центрифуг, бойлер, конденсацын камер гэх мэт химийн бодис үйлдвэрлэхэд ашигладаг тоног төхөөрөмж олжээ.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
САЙХАН ШҮҮ АМЕРИК УЛСЫГ ХАР ТАМХИНД ЖИВҮҮЛЖ АЛЦГААЯ ИДДАНУУДЫГ АМЕРИК ЯАХ ВЭ? МОНГОЛЧУУД СҮҮЛИЙН ҮЕД ӨНДӨР МЭРЭГЖЛИЙН ХАР ТАМХИЧИНГУУД БОЛСОН БУС УУ?