Харрисын сонгуулийн штаб 540 сая ам.долларын хандив цуглуулаад байна
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ирэх арваннэгдүгээр сард явагдана. Тус сонгуульд Бүгд Найрамдах намаас Доналд Трамп, Ардчилсан намаас Камала Харрис нар өрсөлдөх юм.
Ардчилсан намаас АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өрсөлдөх байсан ч тэрбээр сонгуулиас нэрээ татаж, Харрисыг дэмжиж буйгаа долоодугаар сарын 21-нд мэдэгдсэн билээ.
Тэгвэл Харрисын сонгуулийн штаб кампанит ажлаа эхлүүлснээс хойш 540 сая гаруй ам.долларыг хандивт цуглуулсан гэдгээ мэдэгдсэн байна.
Харрис өөрийн дэд ерөнхийлөгчөөр Миннесота мужийн амбан захирагч Тим Уолтзыг сонгосон.
Тэд энэ долоо хоногийн сонгуулийн кампанит ажлынхаа хүрээнд Жоржиа мужаар автобусаар аялж, сонгогчидтой уулзах юм.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийг савлагаатай мужууд шийддэг гэж хэлэхэд болно. Тэдгээр савлагаатай мужуудын нэг нь Жоржиа. Энэ удаагийн сонгуулийн бусад савлагаатай мужууд бол Невада, Аризона, Висконсин, Мичиган, Пенсильвани, Хойд Каролина аж.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шшш энэ анг�##�зсан хар чавганц АНУ ын Ер болно гээл зүүдлээд тэнээд явахым, удахгүй гудамжинд лааз өшиглөөд тэтгэвэрийн эмгэн болохоо мартчаад л, Мөрөөд мөрөөд бас дахин мөрөөд, газарт чанга л унана даа �######�уул, мөч нь янигнаад яах л бол доооо