“Израил Хезболлад цохилт өгсөн нь дөнгөж эхлэл”
Ням гарагт /2024.08.25/ Ливаны Хезболла бүлэг Израил руу олон зуун пуужин харвасан. Халдлагаа өмнөхөн Израилын арми Хезболлаг довтлох гэж байна гэж үзсэн тул 100 гаруй сөнөөгч онгоцоор Ливаны хэд хэдэн байршилд цохилт өгсөн юм.
Тэгвэл Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху хэлэхдээ тэрхүү цохилт нь дөнгөж эхлэл гэж анхааруулга өгсөн байна.
Нетаньяхугийн хэлэхдээ сөнөөгч онгоцнуудаар өгсөн агаарын цохилт нь Ливаны өмнөд хэсэгт байрлуулсан олон мянган пуужинг устгасан гэжээ.
Мөн тэрбээр Израйлын Батлан хамгаалах хүчин стратегийн ач холбогдол бүхий объектууд руу харвсан Хезболлагийн бүх пуужинг устгасан хэмээсэн юм.
Сөнөөгч онгоцоор хийсэн цохилтын улмаас Хезболлагийн хоёр цэрэг, өөр нэгэн террорист бүлгийн гишүүн амь үрэгдсэн байна.
Израилын талд эргийн эргүүлийн завинд байсан тэнгисийн цэргийн офицер пуужингийн хэлтэрхийнд оногдсоны улмаас нас баржээ.
Ням гарагийн орой Хамас бүлгийн албаны хүн Газын зурваст гал зогсоох хэлэлцээнд Израилын талын дэвшүүлсэн шинэ нөхцөлийг хүлээн авахгүй гэсэн юм.
Энэ мэдэгдэл нь АНУ-ын дэмжлэгээр явагдаж буй одоогийн гал зогсоох хэлэлцээнд ахиц гарах магадлалыг улам бүр эргэлзээтэй болгов.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Би юу уншчихав аа. Би лав ойлгосонгүй. Хэн нь хэнийгээ бөмбөгдөөд бнаа. кккккк