БНСУ-д сувилагч нар ажил хаях болж эрүүл мэндийн салбарын хямрал хүндрэх нь
Өмнөд Солонгост 30 мянга орчим сувилагч болон эмнэлгийн бусад ажилчид энэ долоо хоногт ажил хаяхаар төлөвлөж буй нь тус улсад үүсээд буй эрүүл мэндийн салбарын хямралыг улам хүндрүүлэх хандлагатай байна.
Солонгосын Эрүүл мэнд, эмнэлгийн ажилчдын холбоо (KHMA) мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт болсон хурлын үеэр гишүүдийнх нь 91 гаруй хувь пүрэв гарагаас /2024.08.29/ эхлэн ажил хаяхыг дэмжсэн гэжээ.
Тэд дадлагажигч эмч нарын ажил хаялтын улмаас доголдолд орсон эмнэлгийн үйл ажиллагааг хэвийн болгох мөн цалин хөлсийг нь нэмж өгөхийг шаардаж байгаа юм.
Үндэсний эрүүл мэндийн төв, Солонгосын их сургуулийн эрүүл мэндийн төв зэрэг улсын хэмжээнд 61 эмнэлгийн байгууллагын ажилчид үүнд оролцох төлөвтэй байна.
Сувилагч нарын ажил хаялт маш эгзэгтэй мөчид явагдах боллоо. Учир нь хоёрдугаар сараас хойш арван мянга гаруй дадлагажигч эмч ажлаа хаясан байгаа.
Резидентүүд БНСУ-ын засгийн газраас анагаахын оюутны квотыг нэмэх шийдвэр гаргасныг эсэргүүцэж ийнхүү ажил хаясан.
“KHMA” мэдэгдэл гаргахдаа яаралтай тусламж зэрэг бусад чухал үйлчилгээнд ажилладаг гишүүд ажил хаялтад оролцохгүй гэсэн юм.
Дадлагажигч эмч нар ажил хаясны улмаас ачаалал өндөртэй олон сарын турш ажилласны эцэст гишүүд нь ядарч туйлдсан гэж тус холбоо мэдэгджээ.
Резидентүүд ажил хаясны дараа сувилагчид хэдхэн хоногийн сургалтад суусны дараа эмчийн туслахаар ажиллахаас өөр аргагүй нөхцөл байдалд орсон юм. Энэ нь сувилагчид дунд ноцтой алдаа гаргахаас байнга айх нөхцөл байдал үүсгэсэн байна.
“KHMA” ажиллах хүчний хомсдолыг шийдвэрлэх гарц хайж, эмч бус эмнэлгийн ажилчдын цалинг 6.4 хувиар нэмэхийг уриалсан юм.
Эх сурвалж: Korea Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол Солонгосын эмч багш нар гэж яг адилхан зовцон хүмүүс байдаг. Үйлчлүүлэгч болон сурагчдын хара�##� идсэн ямбатай эцэг эхчүүдээс болж ийм байд�##� үүсэж байгаан. Нэг удаа Солонгост эмнэлэгт сувилагч хийж байсан охин өглөөнөөс хойш өдөржин ажиллаад орой тара�##�аа эмнэлгийнхээ гадаа яг надтай зэрэгцэж суугаад жаахан амарч байгаад гэр лүүгээ явж билээ. Их өрөвдсөн. Монголд эмэгтэй дүү маань ядарч ядарч орж ирээд нөхөртөө хоол хийх гээд сууж байхад нэг эргүү эцэг эх нь хүүхэд анги дээр дээрэлхүүлсэн байна та ямар хариуцлагагүй юм гэж шааж байсан өөрсдөө тэр эцэг эхтэй нь учраа ол гээд утасыг нь өгч билээ