Top StoriesГадаад мэдээГео-ТоймДЭЛХИЙ

Ойрх дорнодод дахин томоохон дайн дэгдэх шахав

Сүүлийн нэг сар орчим хугацаанд Ливан болон Израилын тал өргөн хүрээтэй дайнд бэлтгэж байв. Өнгөрсөн сард Ливан дахь Хезболла бүлэг Израилийн эзэмшилд байдаг Голан өндөрлөгт агаарын цохилт өгсний улмаас 12 хүүхэд амь үрэгдсэн юм.

Үүний хариуд Израилын арми Бейрут хотод байсан Хезболлагийн дээд командлагч Фуад Шукрыг агаарын цохилтоор хөнөөсөн. Мөн Израил Хамасын улс төрийн удирдагч Исмайл Ханиег Ираны нийслэлд байхад нь агаарын цохилтоор хөнөөсөн гэгдэж байгаа.

Хезболла Шукрыг хөнөөсний хариуг авна гэж мэдэгдсэнийхээ дагуу ням гарагт /2024.08.25/ хэдэн зуун дрон болон Катюша пуужин харвасан.

Энэхүү цохилт нь Израилын агаарын хамгаалалтын системийг давж, Хойд Израил болон Голан өндөрлөг дэх 11 цэргийн байршилд халдах зорилготой байжээ.

Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху Хезболлагийн бүх дроныг устгасан гэж мэдэгдсэн юм.

Албаныхан Хезболлаг цохилт өгөхөөр бэлтгэж байна гэж таамаглан, илүү өргөн хүрээтэй халдлагаас сэргийлэхийн тулд шөнө дунд Хезболлагийн байршилд урьдчилан цохилт өгч, Ливаны өмнөд хэсэг дэх олон мянган пуужинг устгажээ.

Ливаны Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, Израилын дайралтад гурван хүн амиа алдсан байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар нас барсан хүмүүсийн хоёр нь Хезболлагийн цэрэг, нэг нь өөр бүлгийн гишүүн байсан аж.

Ням гарагийн цохилт Хезболла болон Израилын хооронд 11 сар үргэлжилсэн жижиг хүрээтэй мөргөлдөөнд гарсан томоохон хурцадмал байдал болсон. Гэхдээ азаар өргөн хүрээтэй дайнд хүргэсэнгүй.

Харилцан цохилт өгснөөс хэсэг хугацааны дараа Израилын эрх баригчид удалгүй аюулгүй байдлын хязгаарлалтаа цуцалсан. Харин Хезболла энэ удаагийн дайралтаа дуусгасан гэж мэдэгдсэн юм.

Өөрөөр хэлбэл одоохондоо хоёр улсын дайсагнал хил дээрх жижиг мөргөлдөөнөөр л үргэлжилнэ. Израил Ливан дахь олон тооны пуужинг устгах урьдчилсан цохилт өгөөгүй бол Хезболлагийн дайралт илүү өргөн цар хүрээтэй болж, Ойрх дорнодод дахин нэг томоохон дайн дэгдээж магадагүй байсан.

Ираны гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч энэ сарын эхээр мэдэгдэл хийхдээ бүс нутгийн хурцадмал байдлыг дордуулахыг хүсэхгүй байгаа ч тогтворгүй байдал нэмэгдэхээс сэргийлэхийн тулд Израилыг шийтгэх хэрэгтэй гэсэн билээ.

Тус яамны хэвлэлийн төлөөлөгч Нассер Канаани “Иран бүс нутагт тогтвортой байдлыг үүсгэхийг эрмэлзэж байгаа ч энэ нь түрэмгийлэгчдийг шийтгэж, Зионист дэглэмийг тогтоон барихаас нааш бүтэхгүй” хэмээсэн юм.

Илүү тогтворгүй болж буй бүс нутаг

Өнгөрсөн сарын сүүлээр Бейрут болон Техранд гарсан халдлагын дараа баруун болон Израилын тагнуулууд Иран холбоотнуудтайгаа хэрхэн хариу цохилт өгөх талаар мэдээлэл олохоор ажиллаж эхэлсэн.

Харин АНУ, Их Британи, Франц гэх мэт улсын дипломатчид Хезболла болон Ираныг биеэ барихыг уриалсан юм. Иран болон түүний холбоотнууд өмнө нь хэд хэдэн удаа хариу арга хэмжээ авахгүй ганц нөхцөл нь Газын зурваст гал зогсоох явдал гэж мэдэгдэж байв.

Ийм учраас Хамас, Израилын хооронд зууч хийж буй улсууд дахин хүчин чармайлт гарган Газын зурваст гал зогсоож, барьцааны хүмүүсийг солилцох тохиролцоонд хүргэхээр шуурхай ажиллаж эхэлсэн.

АНУ, Египет, Катарын хүчин чармайлтыг үл хамран гал зогсоох хэлэлцээ удаашралтай явагдаж байгаа юм. Одоогийн байдлаар дахин нэг томоохон дайн үүсэх хэмжээний хохирол бүхий халдлага болоогүй ч Иран ямар алхам хийх бол гэсэн болгоомжлол байсаар.

Ираны нөхцөл Газын зурваст гал зогсоох учир тус нутагт мөргөлдөөн явагдсаар байгаа цаг тутамд Ойрх дорнод хутганы ир дээр тогтсоор байх юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Цогягү
Цогягү
2024-08-28 03:47

АНУ н тэжээвэр гөлөг ИЗРАЙЛЬ мөн их түйвээж байна аа Өөрийн гэсэн газар нутаггүй тэнэмлүүд хүүхэд эмэгтэйчүүд хөгшдийн цусаар гараа угааж байна

Цогягү
Цогягү
2024-08-28 03:52

Няд�##�ъянахуй АНУ н зарц ГААГАД очих ёстой

Цогягү
Цогягү
2024-08-28 04:00

Болдогсон бол тоос сорогч шиг хоолойгоор сороод сансрын тойрог замд орхичих юмсан энэ израйлийг

Зочин
Зочин
2024-08-29 22:04
Reply to  Цогягү

Гэрийнхээ тоосыг л олигтойхон соруул ацаа

Холбоотой мэдээ

Back to top button