СБД, ЧД-ийн 1349 айлтай тохиролцсон газар дээр ₮240 тэрбумын тендер зарлалаа
Нийслэлийн засаг даргын тамгын газраас "Сэлбэ" дэд төвийг түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулахад 240 тэрбум /240,058,549,340/ төгрөгийн тендер зарлажээ. Тухайн тендерийн төсөвт өртгийг бондын хөрөнгөөр санхүүжүүлж байгаа юм байна.
Уг тендерийг өчигдөр буюу наймдугаар сарын 26-ны өдөр зарласан бөгөөд холбогдох материалыг есдүгээр сарын 24-ний өдрийн 10.00 цаг хүртэл хүлээн авах аж.
Тухайн төсөл Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд хэрэгжихээр төлөвлөсөн. Энэ хүрээнд 2206 нэгж талбарыг нөхөх олговортойгоор чөлөөлж байгаа бөгөөд одоогоор 1349 айлтай гэрээ байгуулж, 1270 айлын санхүүжилтийг бүрэн олгоод байна.
Гэрээ байгуулж, мөнгөө авсан иргэд газраа чөлөөлж эхэлсэн бөгөөд үүнтэй уялдуулан Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны 13 га талбайд барилга угсралтын ажил хийгдэхээр болсон ажээ.
Төлөвлөж буй 13 га талбайд
- 960 хүүхдийн сургууль
- 240 хүүхдийн цэцэрлэг
- 10 блок есөн давхар орон сууц
- Найман блок таван давхар орон сууц
- Хоёр болон 12 давхар үйлчилгээний барилгуудыг барих юм.
Тус төслийн төлөвлөлтийг 20 минутын хот зарчмыг баримталж, цогц байдлаар хийхээр төлөвлөсөн. Ингэснээр иргэдэд төрийн үйлчилгээ ойртож, агаар болон хөрсний бохирдол буурч, автомашины түгжрэлийн асуудлыг тодорхой хэмжээнд шийдэгдэнэ хэмээн үзэж байгаа юм байна.
О.ОНОН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
240 т.б. ₮ нэг багц зарлах нь зөв үү ? Худлаа үнэн баахан туслах авна. Тэд нь хариуцлага хүлээхгүй хугацаа �##�дана , үнийн тохируулга энээ тэрээ нэхнэ. Яваандаа сургууль цэцэрлэг нь мартагдана. Яасан ч хаширдаггүй юм. Өмнөх өчнөөн байр бүтэлгүй хэвээр...