Гадаад мэдээДЭЛХИЙ

Пакистанд террорист халдлага болж 73 хүн амь үрэгджээ

Даваа гарагт /2024.08.26/ Пакистаны Балучистан мужид салан тусгаарлагчид цагдаагийн байгууламж, төмөр зам, хурдны зам руу халдсаны улмаас 73 хүн амь үрэгдсэн байна.

Салан тусгаарлагчид алт, зэсийн уурхай зэрэг байгалийн баялаг ихтэй тус мужийг эрхшээлдээ оруулахын тулд олон жилийн турш дайтаж байгаа юм.

Пакистаны Дотоод хэргийн сайд Мохсин Накви мэдэгдэл хийхдээ “Пакистанд эмх замбараагүй байдал бий болгох зорилгоор сайтар төлөвлөж эдгээр халдлагыг хийсэн байна” гэжээ.

Салан тусгаарлагчдын сүүлийн жилүүдэд явуулсан хамгийн том хүрээтэй гэгдэж буй тус халдлагын үеэр 14 цэрэг, 21 зэвсэгт этгээд амь үрэгдсэн байна.

Амь үрэгдсэн хүмүүсийн 38 нь энгийн иргэд байсан юм. Балучистан мужийн ерөнхий сайд Сарфраз Бугти нас барсан хүмүүсийн 23 нь зам дагуу болсон халдлагад өртөж амь үрэгдсэн гэж мэдэгджээ.

Бугти телевизээр хийсэн хэвлэлийн бага хурал даар “Хүмүүсийг автобуснаас буулгаж гэр бүлийнх нь өмнө хөнөөсөн” гэж хэлсэн байна.

Тус халдлагыг Балучистаны чөлөөлөх арми (BLA) үйлдсэн гэж мэдэгдэл гаргажээ. “BLA” бол төв засгийн газартай тулалдаж буй хэд хэдэн бүлгүүдийн хамгийн том нь юм.

Пакистаны Ерөнхий сайд Шехбаз Шариф батлан хамгаалах хүчнийхэн хариу арга хэмжээ авч, буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэнэ гэсэн байна.

Эх сурвалж: Japan Today

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button