Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп мэтгэлцээнээс нэрээ татна гэж сүрдүүлэв

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид болох Доналд Трамп, Камала Харрис нар есдүгээр сарын 10-нд мэтгэлцэнэ.

Тэгвэл мэтгэлцээнийг хэрхэн явуулах дүрэм дээр хоёр тал санал зөрөлдсөний улмаас Трамп нэрээ татаж авах утгатай зүйл хэлсэн байна.

Трамп “Би яагаад Харристай тийм телевиз дээр мэтгэлцэнэ гэж? Надад хамаагүй л дээ, мэтгэлцэх л байх. Гэхдээ өмнөх дүрмээрээ мэтгэлцэнэ гэж тохиролцсон байсан шүү дээ” хэмээжээ.

Зургаадугаар сард болсон анхны мэтгэлцээнд Жо Байден, Доналд Трамп хоёр оролцсон. Тухайн үед ярих цаг нь болоогүй дэвшигчийн микрофоныг унтрааж байсан юм.

Хоёр дахь удаагийн мэтгэлцээнд Байден нэрээ татсан тул Харрис оролцоно. Тэгвэл Харрисын сонгуулийн штабаас ямар ч тохиолдолд нэр дэвшигчийн микрофоныг нээлттэй байлгах хүсэлт гаргажээ.

Харрисын хэвлэлийн төлөөлөгч Брайан Фаллон “Дэд ерөнхийлөгч Трампын худал хуурмагтай газар дээр нь тэмцэхэд бэлэн байгаа. Трамп дууг нь хаасан микрофоны цаанаа нуугдахаа болих хэрэгтэй” гэсэн юм.

Харин Трампын сонгуулийн кампанит ажлын зөвлөх Жэйсон Миллер зургаадугаар сард болсон мэтгэлцээний дүрэм журамтай ижилхэн явуулна гэх тохиролцоонд өмнө нь хүрсэн хэмээжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button