Х.Нямбаатар: Нийслэлийн төсөвт ₮35 тэрбумаар бродюр солихоор төлөвлөөгүй

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар улсын төсвийн 2023 оны гүйцэтгэлийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара нийслэлийн засаг дарга Х.Нямбаатараас дараах асуултуудыг асуулаа.
Тэрбээр, "Гэр хорооллын газрыг байр орон сууц болгоход маш олон иргэд байргүй, мөнгөгүй байгаа асуудлыг хаана хариуцах вэ.
Жишээлбэл, Баянгол дүүргийн 22 дугаар хорооны Мега сити төсөл гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд өндөр барилгуудыг эхлүүлсэн. Гэтэл маш олон иргэд анх өгсөн газар, мөнгөө авч чадахгүй байна.
Туслан гүйцэтгэгч компаниудыг хэн шалгаруулдаг вэ. Барилгууд эхний захиалгаа авангуутаа хэсэг хугацааны дараа үнэ өссөн гээд нэмээд байна.
Жил бүр бродюрын асуудал яригддаг. Энэ үед ч гэсэн нийгэмд бродюрын маф гээд яригдаж байна. Энэ бол нийслэлийн худалдан авахтай холбоотой ажил байх. Өнгөрсөн хугацаанд бродюрын ажилд хэдэн төгрөг төсөвлөгдсөн бэ.
Жуковын газар гээд алдартай газар байна. Өмнө нь УИХ-ын гишүүн байсан хүн барилга байгууламж, үйлдвэрлэл үйлчилгээний газар барина гэж ухчхаад хэдэн жил болж байна. Энэ асуудлыг хаана шийддэг вэ" гэлээ.
Харин нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар дээрэх асуултуудад хариулт өглөө: "Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө батлагдтал шинээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн сонгон шалгаруулалтыг зогсоосон.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх дүүрэгт хохирсон хэд хэдэн иргэний асуудлыг судалсан. Нийслэлийн орон сууцны корпорацаас хохирсон иргэдэд орон сууц олгож, уг газрыг Нийслэлийн өмчлөлд бүртгэж авахаар шийдсэн.
Хэвлэл мэдээллийн байгууллагаар энэ жил 35 тэрбум төгрөгийг бродюр солихоор төлөвлөсөн гэж байна. Ийм мөнгийг нийслэлийн төсөв дээр тавьсан зүйл огт байхгүй.
Энэ жил Нийслэл хотод хэрэгжүүлж буй 60 гаруй замын төсөл хөтөлбөр дээр замын бродюрын төсөвт өөрчлөлт оруулж чулуун бродюр болгосон. Учир нь дотоодын аж ахуйн нэгжүүд замын бродюрыг үйлдвэрлэн нийлүүлж чадахгүй гэдгээ Улаанбаатар хотын захиргаанд илэрхийлсэн.
MNS гэсэн стандартаар замын зорчих хэсгээс дээш 15 см-ээр өндөр бродюр үүсгэж байх ёстой. Одоо байгаа бродюр дээр асфальтыг нь нэмээд хучихаар 15 см-т хүрэхгүй байна.
Тиймээс стандартад нийцүүлэхээр шинэ бродюр суулгаж байгаа. Хуучныг нь хувийн сектор хөдөө орон нутагт худалдах журам гаргасан.
Жуковын ард талын газрыг Нийслэлийн засаг даргын захирамжаар хүчингүй болгосон. Хүчингүй болгосон шийдвэр дээр тухайн аж ахуйн нэгж шүүхэд гомдол гаргаж, шийдэгдсэн. Шүүх захиргааны байгууллагын шийдвэр алдаатай байна гэсэн шийдвэр гаргасан" гэлээ.
Б.НОМТ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Onisogo taalgaad bailgui Bodit uneniig xelchix?!!!
35 terbum bish ?!!! Tegeed Xed?!!
Bitgii xudlaa yariad bai!!! Yamrch shardlgui Ajil bna!!
майхан худ а л даа хэрэггүй байнаа. үнэтэй. олон зах нэмэх хэрэггүй байдгийм бна.
Солиоооорооод солиоооод л бга шдэ!!
улаанбаатарт гэр хороолол түц нүхэн жорлон гар дээрээсх наймаа архичид бөбөөчид хэрэггүй. одоо болоо. өвс ургамал худ а л даа.
багшийн дээд, пөмбөгөрийн ууттай өвсний намаа.
НАРА ЧИ БРАВО АРГАГҮЙ ГУДАМЖНААС ГАРСАН ТЭМЦЭГЧ ГЭСЭН ДЭЭ ЗӨВ АСУУДЛЫГ ХӨНДӨЖ ТАВЬСАН БАЙНА.ЛАЙВ МАЙВАА БОЛИОД АЖИЛ ХЭРЭГЧ БАЙЖ ҮЗ АЛИЙН БОЛГОН ОНИГООНЫ ГОЛ БААТАР БОЛОХ ГЭСИЙН.ЧАМАЙГ БОЛ МОНГОЛЧУУД ОРЧИН ЦАГИЙН АХАЙ ХАТАН МАНДУХАЙ СҮҮЛИЙН ҮЕИЙН СОНОМЫН УДВАЛ ГЭЖ ХАРЖААГАА ИРЭЭДҮЙД ИХ МОНГОЛЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН БОЛНО ГЭЖ ХАРЖ БАЙГАА ОЛИГТОЙХОН БАЙЖ ҮЗ ХЭЛ ЯРИАГАА ЦЭГНЭ БИЕЭ ЗӨВ АВЧ ЯВ БИ ЧИНИЙ СТИЛЬ ИМИДЖИЙГ ӨӨРЧЛӨӨД ӨГЧИЙ ХАРИН БОЛ ТУРАХ ХЭРЭГГҮЙ АМЖИЛТ ЧИ ЧАДНАА
Байгаль орчинд халтай Нийслэлийн засаг дарга Нямбаатарыг нэн даруй Өөрчлөх хэрэгтэй, Иргэдийнхээ Санал шүүмжлэлийг хүлээж авах дургүй Цагдаа Шүүхийн байгууллагаар Айлган сүрдүүлж дарамталдаг,
нямбаатар их дэлгүүрийн өмнөх гар дээрээсх ху д а л дааг болиулаад өнөөчээ. валиар байна. их дэлгүүрт зарж байгаа. нэг их үнэтэй биш. ойрхон гурван пөмбөгөр бна. бэрх тосгон ч ийм заваан биш
майхан худалдаа худлаа байнаа үнэтэй. дагаад гар дээрээс наймаа хийгчид хөөрч цуглараад бүүр заваараад болохоо байлаа. нарантуул 3, нарантуул 4 боллоо. их дэлгүүрий өмнөх зайрмаг худалдаа самар түрсик оймс тэлээ бүгдий нь болиод өгөөч. их дэлгүүрт зарж байгаа. захууд хүнгүй орлогогүй сэлүүхэн байна.
Зам барилгын ажлыг амралтгүй ээлжийн болгож шуурхай хиймээр байх юм. Ажил нь хийгдэхгүй сул зогсоод л бна. 5 шарын нүхэн гарцын ажил маш удааширч бараг ажил нь зогонги болсон. Мань мэтийг аваачаад цаг бүрьгэгчээр зогсоогооч сул зогссон үед нь цалин өгдөггүй өөр гүйцэтгэгч гаргах зэргээр ажлыг аарчтлмөөр юм. Тендэр нэрээр монопол эрх эдэлдэгийг зогсоох хэрэгтэй.
Чи зайлаад өгөөч !!! .
хогоо. улс даяар хог их хэцүү байнаа. оюк байна уу. уул байгал тахигч хүк байна уу?
ene uls oodlohguinee
Бродюр биш эхлээд заавал ус зайлуулах хоолой барих хэрэгтэй...
ма гадаа машин давж зогсоосноос бордюр үйрчихсэн. ийм газруудад сольж болно шдээ. цоо шинээ дахин солиод бх юмаа. санал аваач дээ
с а н а л х ү с э л т аваач ээ
Зүв зүгээр байсан бродюр сольж байхаар замаа засдаг болоосой. Новшийн шаарнууд бүх замын бродюр сольж замын хөдөлгөөнд саад болж байна. Энэний оронд ядаж нүхнүүдийг нь бөглөж өгөөчээ татвар төлөгчдийн мөнгөөр арай л тоглох юм. Тийм гоё бродюртай болсон ч аймшгийн замтай нь харьцуулаад хараачээ.
Машины зогсоол бүр бүгд төлбөртэй болжээ. Энэ асуудалаа шийдээчээ. Банк орсон ч төлбөр эмнэлэг орсон ч төлбөр одоо сургууль цэцэрлэг төлбөртэй болох уу.
Энэ элий ккк өөр хийж чадах юмгүй
Зүгээр байгааг нь солиод л ёмтой ажилгүй дракнууд мөнгө их үрж бна.Янзалаж засаж байгаа нэриидэлээр хар архичид л шүлсээ хаяаад л сууж байх юм .Тэд яаж хиыж чадах вэ ???5 хоноод л бороонд урсаж байна даа үргүй зардал !!!!!!@@
Хөдөө ашиглах бсан бол яах гэж солиж бгаан бол..
Зүгээр л тэр их мөнгөөрөө гүүрэн зам барьчих л даа.
Зүгээр л гүүрэн зам барь л даа