Гадаад мэдээДЭЛХИЙТехнологи

IPhone 16 хажуу талдаа зураг авах товчтой, команд сайн авах микрофонтой

“Apple” компани ирэх сард IPhone 16 загварын утсаа танилцуулах товтой байгаа. Тэгвэл нэгэн эх сурвалж “AppleInsider” сайтад IPhone 16-гийн үзүүлэлт ямар байх талаар өгсөн мэдээллийг харцгаая.

Эх сурвалжийн хэлснээр гол камер нь 2016 оноос хойш байсан үзүүлэлтээрээ буюу 48 мегапиксел хүчин чадалтай байх юм.

Өмнө жил гарсан IPhone-ий зөвхөн Pro Max загварын камер л тав дахин татдаг хүчин чадалтай байсан бол IPhone 16 Pro болон Pro Max загвар хоёул ийм үзүүлэлттэй байна гэж эх сурвалж хэлжээ.

Мөн Pro загваруудаар 3K нягтаршилтай бичлэгийг 120 fps-тэй бичих хүчин чадалтай байх аж.

Үүнээс гадна IPhone 16-гийн бүх утаснууд хажуу талдаа зураг авах товчийг  (Capture Button) анхны удаа нэвтрүүлнэ. Энэхүү товчийг камер ашигладаг аппликейшнүүд л хэрэглэх боломжтой байх юм.

Зургийн эх сурвалж: Gaming DNA Zone

“Macrumors” сайтад “Apple”-ийн шинжээч Минг Чи Куо IPhone 16 загвар хар, ногоон, ягаан, цэнхэр, цагаан өнгөтэй гарах магадлалтай гэж бодож буйгаа хэлжээ.

Харин микрочипийн хувьд “Macrumors” сайт дээр мэдээлснээр IPhone 16 загвар сүүлийн үеийн A18 чипийг ашиглах магадлалтай байна. Мөн Siri хөтчийг хиймэл оюун ухаантай хавсарч, команд сайн сонсдог болгохын тулд сайжруулсан микрофонтой байх талаар тус сайт мэдээлсэн юм.

Эх сурвалж: AppleInsider, Macrumors

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button