Нийгмийн

Хэрлэн, Орхон, Туул голын ус үерийн аюултай түвшнийг давсан хэвээр байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр наймдугаар сарын 27-ны байдлаар Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Чигэртэй, Турган, Хэнтий нурууны баруун хажуугийн Хараа, Их Хянганы нуруунаас усжих Халх зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10 см нэмэгджээ.

Хэрлэн /Мөнгөнморьт/, Улз / Дашбалбар/, Хурх, Халх /Ялалт баг/, Буянт, Хархираа зэрэг голууд үерийн түвшнийг 5-25 см, Туул /Лүн/, Орхон /Орхонтуул/, Балж, Онон, Хэрлэн /Өндөрхаан, Чойбалсан/ зэрэг голууд үерийн аюултай түвшнийг 10-70 см даван хүчтэй үерлэсэн хэвээр байгааг анхаарууллаа.

Өнөөдөр /2024.08.28/ нутгийн төв хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, уруйн үер, үер усны аюулаас сэрэмжлэхийг зөвлөв.

Эх сурвалж: ОБЕГ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button