Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Трамп Байдентай мэтгэлцэхдээ өмссөн хувцсаа хувааж зарна

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Доналд Трамп шинэ цахим арилжааны карт худалдаанд гаргаж буйгаа мягмар гарагт /2024.08.27/ мэдэгдсэн байна.

Цахим карт ширхэг нь 99 ам.долларын (335 мянган төгрөг) үнэтэй. Картаас 15 ширхэг авсан хүн бүрд Трамп Байдентай мэтгэлцэхдээ өмссөн хослолын хэсгээс өгөх юм.

“America First” нэртэй тус цахим картууд Трампын бүжиглэж буй, биткойн барьсан гэх мэт 50 гаруй зурагтай.

Трамп картны тухай бичлэг хийхдээ “Хүмүүс энэ хослолыг нокаут хослол гэж нэрлэх болсон. Тэгэхээр бид нокаутын хослолыг жижиг хэсгүүдэд хайчилж, та бүхэн авах боломжтой. Би мөн хайчилсан хэсгүүдийн тавд нь гарын үсгээ зурна. Энэ бол жинхэнэ цуглуулагчийн бараа. Гэр бүл, хүүхдүүд, ач зээдээ авч өгвөл зохих зүйл” гэжээ.

75 цахим карт худалдаж авсан хүмүүсийн хувьд Флорида мужид Трампын үндэсний гольфын клубт Трамптай хмт гала оройн зоогт оролцох эрхтэй болно.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button